Мандал сумын бага ангийн 14 сурагч эмнэлэгт эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

Мандал сумын бага ангийн 14 сурагч эмнэлэгт эмчлүүлж байна

Мандал сумын бага ангийн 14 сурагч эмнэлэгт эмчлүүлж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй сумын эмнэлэгт хандсан талаар мэдээлсэн. Одоогоор албан ёсны шинжилгээний хариу гараагүй байгааг албаныхан хэллээ.

Хүүхдүүдийн хувьд 6-10 насны 36 хүүхэд сумын эмнэлэгт хандсанаас 14 хүүхэд сумын эмнэлгийн халдварт өвчин судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа ажээ.

Мандал сумын Онцгой комисс өнөөдөр /2020.09.07/ хуралдаж, гуравдугаар сургуулийн үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бага ангийн 25 бүлгийн 810 хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, тандалт хийхээр болсон. Хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүүхдүүдийн өтгөнөөс шинжилгээ авсан бөгөөд хариу нь гурав хоногийн дараа гарна гэдгийг сумын захиргаанаас мэдээллээ.

Тус сумын гуравдугаар сургууль нь 400 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч өнөөдрийн байдлаар дөрөв дахин их ачаалалтай 1600 хүүхэд суралцаж байгаа гэнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж