МАН: НИТХ-д өрсөлдөх 45 нэр дэвшигчийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

МАН: НИТХ-д өрсөлдөх 45 нэр дэвшигчийг танилцууллаа

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар болон намын хорооны гишүүд орон нутгийн сонгуулийн талаар өнөөдөр /2020.09.07/ мэдээлэл хийлээ.

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу  Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны IV  хуралдаанаа хийж хуулийн хугацаандаа амжин өчигдөр 23 цаг 10 минутанд нийт нэр дэвшигчдээ тодруулжээ. Энэ удаа нэр дэвшүүлэхдээ нэгдүгээрт, эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт ажлын дадлага туршлагатай байх МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг иш үндэс болгожээ.

Нэр дэвшигч дунд эрхзүйч мэргэжилтэй 10, улс төр судлаач 12, багш дөрөв, инженер тав, эдийн засагч тав, эмч нэг, нисгэгч нэг, програмист хоёр, бизнесийн удирдлага чиглэлээр мэргэжил эзэмшсэн таван хүн, хөгжлийн судлаач нэг хүн тус тус нэр дэвшиж байгаа аж.Хамгийн залуу нь 30 настай бол ахмад нь 56 настай аж. Шинээр нэр дэвшиж байгаа нь 33  нь буюу 73.3 хувь нь шинэ залуучууд гэдгийг тодотголоо. Мөн хуульд заасны дагуу  нийт нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх  шаардлагад нийцүүлжээ.

Д.Сумьяабазар Нийслэлийн МАН мэдээлэл

Мэдээллийн үеэр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Нийслэлчүүд утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй, бухимдалгүй хотыг хүсч байна. Нийслэлчүүд орон сууцтай, ногоон байгууламжтай, ажлын байртай, эрүүл, боловсролтой, соёлтой, ээлтэй хотыг иргэд хүсч байна. Тийм ч учраас дээрх асуудлуудыг бид сайтар судалж тооцсоны үндсэн дээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, шинээр хийж хэрэгжүүлэх оновчтой шийдлүүдээ бид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.

Би нийт нэр дэвшигчиддээ

-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэмээх төлөөллийн том байгууллагад нэр дэвших намын гишүүд маань нэг сая 300 мянган хүнтэй хотын төлөө би юу хийж чадах вэ гэдгээ өөрөөсөө асууж, дүгнэж цэгнээрэй.

-Харин олуулаа хамтарч нэг хүч, нэг зорилготой бол юуг хийж, ямар Нийслэлийг бүтээж чадах вэ гэдгээ одооноос бодож эргэцүүлж нэг үзээрэй гэж сануулсан, анхааруулсан байгаа.

Иргэдийнхээ итгэлийг даах хүчтэй, очоод уулзах нүүртэй байхаас бидний ажил бас  хариуцлага эхлэх ёстой.

Нийслэлийн есөн дүүргийн намын байгууллагын 40 гаруй мянган гишүүдийн төлөөлөл болж 45 хүн нэр дэвшсэн. Бас цаана нь нэг Төлөөлөгчийн ард нийслэлийн нэг сая 300 мянган иргэний эрх ашиг хүлээж байгаа гэв.

Нийслэлийн МАН-ын хороо мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Sunday, September 6, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж