БНХАУ-ын төв нутгийн Хунань мужийн дунд сургуулийн дөрвөн сурагч Даваа гаригийн өглөө хутгатай этгээдийн халдлагад өртөж, гэмтсэн байна. Энэ талаар Даваа гаригт Sina мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Халдлагад өртөж, гэмтсэн сурагчдыг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Гэмт этгээд юуны учир ийнхүү халдлага үйлдсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэрэг Жанзязе хотын нэгэн сургуулийн ойролцоо гарсан байна. Цагдаагийнхан гэмт этгээдийг хэдийнэ баривчилжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ