Байгаль хангайд мөнгөөр өргөл өргөдөг ёс үгүй | News.MN

Байгаль хангайд мөнгөөр өргөл өргөдөг ёс үгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

Байгаль хангайд мөнгөөр өргөл өргөдөг ёс үгүй

Байгаль хангайд мөнгөөр өргөл өргөдөг ёс үгүй

Гунгаадаржаалин хийдийн Тэргүүн лам, Ялгуусан хутагт, Ялгасан гэгээний 17-р дүр Данзанванчугтай ярилцлаа.

-Монголчуудын байгаль, дэлхийгээ шүтэн дээдэлж ирсэн уламжлалт соёлын талаар Тантай цөөн хоромд хөөрөлдөх хүсэлтэй байна.

-Монгол хүмүүс эрт дээр үеээсээ эх болсон дэлхий, өлгий болсон нутаг усаа дээдлэн шүтэж, хайрлан хамгаалж, хүндэтгэлтэй хандаж ирсэн аугаа их соёл, уламжлалтай ард түмэн. Үүгээрээ ч хүн байгаль хоорондын шүтэн барилдлагын учир холбоосыг нэвтэрхий мэддэг байжээ. Өвөг дээдсийн энэ их танин мэдэхүйн ухааныг өнөө бид залгамжилж,  үр хойчдоо  өвлүүлэн  уламжлуулах учиртай юм. Байгалийн араншинг дагахаас өөр аргагүй нүүдэлчин удамтай бид лус савдагаа аргадаж, идээ цагааныхаа дээжийг өргөн залбирдаг нь утга учиргүй хоосон зүйл биш, эх болсон зургаан зүйл  хамаг амьтны тусын тулд өргөл барьж буй ерөөл юм.

-Та сая өргөлийн тухай хэллээ. Ялангуяа, уул ус, газар нутагт сүсэглэхдээ эсэн бусын идэх юмаар дүүргэсэн, тэрчлэн мөнгө их тавих нь ердийн үзэгдэл болжээ. Ингэж сүсэглэх нь хэр зохимжтой байдаг юм бол?

-Аливаа зүйл хэтэрхээрээ туйлшрал болдог. Тиймээс өргөл барьцны их багадаа биш, чин сэтгэлээсээ өргөж буй ганц ширхэг будаа ч өглөг юм.  Түүнээс бус уул хангайдаа идээ ундааны дээж аваачаад, нэвсийтэл овоолон орхисноороо сайн сайхан болно гэж үзэх нь  огт зохимжгүй бөгөөд буруу үйлдэл.

Таны хэлснээр сүүлийн үеийн хүмүүс уул хангайдаа мөнгө тавих үзэгдэл элбэгшжээ. Гэтэл Төрийн сүлд маань мөнгөн дэвсгэрт дээр байдаг. Төрийн сүлд оршсон мөнгөн тэмдэгт гэдэг бол тухайн улс орны тусгаар тогтнолын баталгаа юм. Тусгаар тогтнол бол улс үндэстний үнэт зүйл. Ингээд бодохлээр  ийм чухал бэлгэ тэмдэгээ  бид эзэнгүй орхиж, үнэгүйдүүлж болох уу гэдэг асуудалд  сүсэгтэн олон бодож үзэх хэрэгтэй байна. Ийм уламжлал угтаа бол Монголчуудад байгаагүй юм шүү дээ. Харин ч мөнгөн тэмдэгтийг нямбайлан баадагнаж, хүндтэй газраа хадгалж, гамтай сайхан хэрэглэдэг ард түмэн байсан. Мөнгө зөвхөн гүйлгээнд  байх зориулалттай. Энэ утгаараа хээр хаягдсан мөнгөн тэмдэгтийг нөхөж гүйлгээнд гаргахын тулд шинээр хэвлүүлэх гэж тодорхой хэмжээний зардал гаргадаг л байх. Тийм учраас мөнгөн тэмдэгтийг уул хангайд өргөхгүйгээр, гүйлгээнд нь эргэлдүүлж л байвал эдийн засагтаа тустай болов уу.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-09-07 202.179.26.49

Үхсэн элэнцэг баланцагнийх нь хойд дүр вэ, ажил хийж татвар шимтгэл төлж амьдраач.

Avatar

Зочин 2020-09-07 107.77.204.186

Өмхий шар хувалзнуудад сохор зоос ч бүү хялайлга.Эцэг эхээ өргөе

Avatar

Зочин 2020-09-07 77.37.225.98

Ан амьтан араатан жигүүртэн нь хүртэж болох юмыг л өргөж сурцгаа. 10 . 20. төгрөг. Цаастай чихэр ёотон. тавьснаа юм өргөлөө гэж өөрийн сэтгэлээ хуурдаг өрөвдөлтэй ард түмэн. Арц хомоол уугууларад болоо биш үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж