Дэлхийн банкнаас 20 сая долларын зээлийг 30 жилийн хугацаатай авна

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкнаас 20 сая долларын зээлийг 30 жилийн хугацаатай авна

Дэлхийн банкнаас 20 сая долларын зээлийг 30 жилийн хугацаатай авна

Цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтын гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михнев нар өнөөдөр /2020.09.07/ гарын үсэг зурлаа. Эхний  буцалтгүй тусламж болох  нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг  коронавирусийн халдварын үед вирустэй нүүр тулан ажиллаж байгаа салбарынханд хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад зориулах аж.

Хоёрдугаарт, жилийн 1.25 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаанд төлөгдөх 20 сая долларын зээлийг Дэлхийн банкнаас олгохоор болов. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Эхний 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөсөө чөлөөлөгдөх 20 сая долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Өнгөрсөн хугацаанд аль болох өндөр хүүтэй  бондын зээл авахгүйгээр  урт хугацааны, хүү багатай эргээд төсөвт дарамт болохгүй арга хэлбэрийг эрэлхийлж ирсэн" гэлээ.

ДЭЛХИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ А.МИХНЕВ :  “Эхний нэг сая ам.долларын  тусламж нь Дэлхийн банкны онцгой цар тахлын үед хэрэгжүүлж буй хөтөлбөрөөс Монгол Улсад олгож буй санхүүжилт. Энэхүү санхүүжилт цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ажилчдад зориулагдана. Тэднийг халдвар хамгааллаас сэргийлэх хэрэгслүүд мөн шаардлагатай үед хэрэглэх эмэнд зарцуулагдана. Хоёр дахь, 20 сая долларын зээл нь нийгэм хамгааллын салбарт зарцуулагдана. Өмнө нь энэ чиглэлд бид нэлээд олон ажлыг санхүүжүүлж ирсэн. Үүний үргэлжлэл гэж ойлгож болно. Энэхүү хоёр санхүүжилт нь Монгол Улсын ард түмний сайн сайхны төлөө зарцуулагдах учраас бид баяртай байна.

ХНХ-ЫН САЙД А.АРИУНЗАЯА: 20 сая ам.долларын хөнгөлттэй зээл нь манайд хэрэгжиж буй төслийн үргэжлэл буюу цар тахлын үед ААН-үүдэд ажилгүйдлийн тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг тэтгэмжүүдэд зарцуулагдаж байгаа. Дэлхийн банк бол манай улсын хамгийн том хамтрагч байгууллага. Ядуурлын судалгааг гаргахад мөн хамтарч ажилладаг. 2018 онд Монгол Улсын ядуурал 28.4 хувьтай байсан. Энэ оны түвшинг гаргахаар мэдээлэл цуглуулалтын шатанд байна. Гурван хүн тутмын нэг нь ядууралд байгаагийн хүүхэд, залуучуудын эзлэх хувь нь өндөр байдаг. Ирэх дөрвөн жилд манай яам "Халамжаас хөдөлмөр рүү шилжих" гэсэн томоохон зорилтыг тавьж ажиллаж байна. Халамжаас гарахын тулд хөдөлмөр эрхлэх ёстой. Энэ чиглэлд өнөөдрийн хөнгөлөлттэй зээлийг зарцуулна. Үр шим нь ядуу өрхүүд, залуучуудад чиглэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж