Новак Жокович шүүгчийг бөмбөгөөр онож, тэмцээнээс хасагдав

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

Новак Жокович шүүгчийг бөмбөгөөр онож, тэмцээнээс хасагдав

Новак Жокович шүүгчийг бөмбөгөөр онож, тэмцээнээс хасагдав

Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жокович АНУ-ын нээлттэй тэмцээнээс зүй бус үйлдлийнхээ төлөө хасагдлаа. Тодруулбал, Серби теннисчин маань Испанийн Пабло Каррено Бастайтай тус тэмцээний хасагдах шатанд учраа таарсан юм. Нэгдүгээр ээлжийн тоглолт 5-5 гэсэн харьцаатай явагдаж байх үеэр Новак Жокович илүү бөмбөгөө талбайгаас гаргах гэж цохиод талбайн шугамын шүүгчийн хоолойнд нь оножээ.

Түүний энэхүү үйлдлийг нь тэмцээний ерөнхий шүүгч Сорен Фриемел, Их Дуулгын тэмцээний хяналтын ахлагч Андреас Эгли, талбайн ахлах шүүгч Аурели Турте нар хэлэлцэн үзээд тэмцээнээс хасах шийдвэрийг гаргажээ.

Харин Новак Жокович өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан уучлалт гуйн “Тэр үйлдлээсээ болж би үнэхээр гунигтай, хэцүү хоосон байна. Би шугамын шүүгч дээр очиж түүнийг зүгээр эсэхийг шалгасан. Зохион байгуулагчдын зүгээс ч түүнийг зүгээр байгаа гэж мэдэгдсэн. Намайг үнэхээр уучлаарай. Үнэхээр анхаарал болгоомжгүй, зүй бус үйлдлийг гаргасан. Тэмцээнээс хасагдсан маань надад тоглогч болон хувь хүн талаасаа хөгжих ёстойг минь харууллаа” хэмээжээ.

Хэдийгээр Новак Жокович АНУ-ын нээлттэй тэмцээний дөрөвдүгээр шатнаас хасагдсан ч 250 мянган ам.доллар хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж