Япон: Хар салхины улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

Япон: Хар салхины улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Япон: Хар салхины улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Японы  баруун өмнөд бүс нутгаар дайран өнгөрсөн "Хайшэнь" хар салхины улмаас 300 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн дотоодын 579 нислэг цуцлагдаж, 200 гаруй мянган айл өрх тог цахилгаангүй болсон байна. Түүнчлэн хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, хурдны замуудыг хаасан байна.

"Хайшэнь" хар салхи нь гуравдугаар зэрэглэлийн хүчтэй хар салхины ангилалд багтаж байгаа ба Японоос Солонгосын хойгийн чиглэлд 40 км цагийн хурдтайгаар урагшилж байна. Цаг уурчдын мэдээлж буйгаар салхины хурд төв хэсэгтээ секундэд 60 метр хүрч ширүүсч байгаа аж.

Энэ удаагийн хар салхи нь тус бүс нутагт болж буй хоёр дахь хүчтэй хар салхи юм. Өнгөрсөн долоо хоногт Майсак нэртэй хар балхи Солонгосын хойгийг дайран өнгөрсөн билээ. Майсак хар салхины үеэр Японы өмнөд хэсэгт зорчиж байсан 43 хүнтэй, 6000 орчим үхэр тээвэрлэж явсан ачааны хөлөг сураггүй алга болсон юм. Тэгвэл цаг агаарын таагүй байдлын улмаас эрэн хайх, аврах ажиллагааг түр зогсоосон тухай Японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ. Аврагчид далайгаас гурван далайчныг олж, аварсан ч нэг нь нас барсан байна.

"Хайшэнь" хар салхины хувьд одоо Өмнөд болон Хойд Солонгосыг чиглэн урагшилж байна. Хойд Солонгосын эрх баригчид ард иргэддээ хар салхины сэрэмжлүүлэг удирдамж тарааж, болзошгүй байгалийн гамшигт бэлдэхийг анхааруулжээ. Өмнөд Солонгосын цаг уурын агентлагаас "Хайшэнь" хар салхи тус улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамрахгүй ч өмнөд эргийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа талаар сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж