Клоны аргаар мэндэлсэн тахийн унага эсэн мэнд бойжиж байна | News.MN

Клоны аргаар мэндэлсэн тахийн унага эсэн мэнд бойжиж байна

Клоны аргаар мэндэлсэн тахийн унага эсэн мэнд бойжиж байна

Клоны аргаар мэндэлсэн тахийн унага эсэн мэнд бойжиж байна

Пржевальскийн адуу буюу тахийг Техасын мал эмнэлгийн байгууламжид наймдугаар сарын 28-нд анх удаа клон буюу ДНХ-ээс нь биологийн бус аргаар гаргаж авсан байна. Ховордсон амьтдыг хамгаалах зорилгоор хийж буй туршилт, ажлын нэгэн үр дүн болсон унага эсэн мэнд бойжиж байгааг Техасын мал эмнэлэг албан ёсоор өнгөрсөн долоо хоногт зарлажээ. Унага 1980 онд Сан Дьего амьтны хүрээлэнгийн тахиас хадгалж үлдсэн ДНХ-ээс клоны аргаар мэндэлжээ.

Зөвхөн Монгол улсад нутагладаг тахийг олон улсын эрдэмтэд дэлхий дээр үлдсэн хамгийн сүүлийн жинхэнэ зэрлэг адуу бөгөөд монгол адууны 500 мянган жилийн тэртээх шууд өвөг мөн хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ.

Клончилсон унагыг 1975 оноос хойш ховордсон амьтдын ДНХ-г цуглуулах чухал ажлыг хийсэн Сан Дьего амьтны хүрээлэнгийн үүсгэн байгуулагчийн нэрээр Курт хэмээн нэрлэсэн аж.

Эх сурвалж: TIME

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ОНОМ 2020-09-07 119.40.98.106

80 онд амьдарч байсан тахийн генетик бүхий материалаас гаргаж авсан гэнэ. Бахармаар ч юм шиг аймаар ч юм шиг. Уг ШУ нь бол зарчмын хувьд их энгийн гэхдээ л айхтар эд шүү.

Avatar

Зочин 2020-09-07 192.82.71.199

тахь биш юмуу.малаа

Avatar

zochin 2020-09-07 103.26.194.112

ESH TAMIR MINI KHULAN TAKHIA YALGADAG CH BOLOOSOI , NOM UNSH , TEGEED OLON NIITED MEDEELEL KHURGEKH KHEMJEEND KHUR , PRZEWALSKI ADUU GEDEG CHINI TAKHI SHUU DEE

Avatar

Зочин 2020-09-07 202.5.198.30

тэгээд тахь л гэж байгаа биз дээ.Харин монгол адууны өвөг нь экүүз тарпан гэж аду байгаад сөнөсөн гэдээг.

Avatar

БГД-ийн иргэн Баяраа 2020-09-07 202.9.46.132

Сүүлд тахь болгож засчээ… анх хулан гэж бичсэн байсан юм…

Avatar

БГД-ийн иргэн Баяраа 2020-09-07 202.9.46.226

Пержвальскийн адуу гэж ярьж байгаа бол энэ нь хулан биш харин Монгол тахь шүү дээ… сайн судалж орчуулаач ээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж