Клоны аргаар мэндэлсэн тахийн унага эсэн мэнд бойжиж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

Клоны аргаар мэндэлсэн тахийн унага эсэн мэнд бойжиж байна

Клоны аргаар мэндэлсэн тахийн унага эсэн мэнд бойжиж байна

Пржевальскийн адуу буюу тахийг Техасын мал эмнэлгийн байгууламжид наймдугаар сарын 28-нд анх удаа клон буюу ДНХ-ээс нь биологийн бус аргаар гаргаж авсан байна. Ховордсон амьтдыг хамгаалах зорилгоор хийж буй туршилт, ажлын нэгэн үр дүн болсон унага эсэн мэнд бойжиж байгааг Техасын мал эмнэлэг албан ёсоор өнгөрсөн долоо хоногт зарлажээ. Унага 1980 онд Сан Дьего амьтны хүрээлэнгийн тахиас хадгалж үлдсэн ДНХ-ээс клоны аргаар мэндэлжээ.

Зөвхөн Монгол улсад нутагладаг тахийг олон улсын эрдэмтэд дэлхий дээр үлдсэн хамгийн сүүлийн жинхэнэ зэрлэг адуу бөгөөд монгол адууны 500 мянган жилийн тэртээх шууд өвөг мөн хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ.

Клончилсон унагыг 1975 оноос хойш ховордсон амьтдын ДНХ-г цуглуулах чухал ажлыг хийсэн Сан Дьего амьтны хүрээлэнгийн үүсгэн байгуулагчийн нэрээр Курт хэмээн нэрлэсэн аж.

Эх сурвалж: TIME

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж