Бүх цэргийн наадамд хэн хэн түрүүлж байв? | News.MN

Бүх цэргийн наадамд хэн хэн түрүүлж байв?

Бүх цэргийн наадамд хэн хэн түрүүлж байв?

Бүх цэргийн наадамд хэн хэн түрүүлж байв?

1992 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн бүх цэргийн наадам ирэх есдүгээр сарын 13-нд Монгол бөхийн өргөөнд хаалттай, үзэгчгүй зохион байгуулагдана. Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Батлан Хамгаалах Яамны харьяа " Алдар " спорт хороо хамтран зохион байгуулж буй намар цагийн нээлтийн барилдаан болох “Бүх цэргийн баяр наадам”-ын хүчит бөхийн барилдаанд зэвсэгт Хүчний Алдар спорт хороо, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, ЦЕГ-ын Хүч спорт хороо, ОБЕГ-ын Аврагч спорт хороо, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, ХСИС-ийн Соёмбо спорт хорооны нийт 256 хүчит бөх зодоглох болно.

Та бүхэн бүх цэргийн наадмыг тусгай төлбөртэй сувгаар хүлээн авч үзэх боломжтой.

Энэхүү барилдааны үзүүр түрүү булаалдаж, шөвгөрсөн бөхчүүд дараа жилийнхээ баяр наадмаар улсын цолонд ойрхон хэмээн тооцогддог. Өнгөрөгч 2019 оны барилдааны үзүүр, түрүүнд үлдэж, шөвгөрсөн Б.Цэдэнсодном, Т.Дүгэрдорж, Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ, Х.Цогтгэрэл нар 2020 оны улсын их баяр наадмаар улсын цолонд хүрсэн.

Бүх цэргийн наадам нь жилд нэг удаа болдог бөгөөд чансаагаараа аймгуудын баяр наадмуудаас илүү хэмжээнд зохиогддог билээ.

Бүх цэргийн наадмын үзүүр, түрүүний бөхчүүд:

  • 1992 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын начин С.Дэлгэрбат /Булган/

Үзүүр бөхөөр цэргийн заан Ч.Ганбаатар /Архангай/

  • 1993 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын начин У.Сүхбаатар /Өвөрхангай/

Үзүүр бөхөөр улсын гарьд И.Доржсамбуу /Булган/

  • 1994 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын гарьд И.Доржсамбуу  /Булган/

Үзүүр бөхөөр дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/

  • 1995 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/

Үзүүр бөхөөр улсын заан Ч.Батзориг /Ховд/

  • 1996 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын начин С.Мандах /Өвөрхангай/

Үзүүр бөхөөр улсын начин У.Балжинням /Завхан/

  • 1997 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын заан Ц.Мягмарсүрэн /Ховд/

Үзүүр бөхөөр цэргийн заан Д.Энхтөр /Төв/

  • 1998 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын начин Ц.Цэрэнчимэд /Архангай/

Үзүүр бөхөөр улсын заан Б.Ганбат /Увс/

  • 1999 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын начин Б.Бадам-Очир /Төв/
Үзүүр бөхөөр улсын харцага Ш.Уламбаяр /Завхан/

  • 2000 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын начин Д.Цогзолдорж /Дорнод/

Үзүүр бөхөөр улсын харцага Т.Амартүвшин /Ховд/

  • 2001 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын начин Д.Цогзолдорж /Дорнод/

Үзүүр бөхөөр улсын гарьд И.Ёндонсамбуу /Булган/

  • 2002 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын харцага Т.Мөнгөнцоож /Архангай/

Үзүүр бөхөөр улсын харцага Т.Амартүвшин /Ховд/

  • 2003 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын харцага М.Батжаргал /Архангай/

Үзүүр бөхөөр улсын начин Ж.Гансүх /Дорнод/

  • 2004 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын начин Д.Лхагвадорж  /Говь-Алтай/

Үзүүр бөхөөр цэргийн заан Н.Нямаа /Архангай/

  • 2005 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын харцага А.Бямбажав /Увс/

Үзүүр бөхөөр улсын заан Т.Санчир /Өвөрхангай/

  • 2006 оны бүх цэргйин наадам

Түрүү бөхөөр улсын гарьд Н.Ганбаатар /Говь-алтай /

Үзүүр бөхөөр улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ/ Говь-алтай /

  • 2007 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын харцага А.Бямбажав /Увс/

Үзүүр бөхөөр улсын заан Б.Батмөнх /Төв/

  • 2008 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/

Үзүүр бөхөөр улсын харцага Н.Батзаяа /Ховд/

  • 2009 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын аварга С.Мөнхбат /Увс/

Үзүүр бөхөөр улсын гарьд Ө.Бат-Орших  /Увс/

  • 2010 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/

Үзүүр бөхөөр аймгийн арслан Э.Тулга / Сэлэнгэ/

  • 2011 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /Төв/

Үзүүр бөхөөр улсын харцага Ш.Мөнгөнбаатар / Сүхбаатар/

  • 2012 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын начин Б.Ганзориг/Увс/

Үзүүр бөхөөр улсын заан Б.Пүрэвсайхан /Ховд/

  • 2013 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын өсөх идэр начинЛ.Цэрэнтогтох /Говь-Алтай/

Үзүүр бөхөөр улсын начин А.Алтанхуяг /Дундговь/

  • 2014 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын начин Б.Бадамсүрэн /Завхан/

Үзүүр бөхөөр улсын начин Ч.Ганзориг /Архангай/

  • 2015 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын начин Л.Батзориг /Өвөрхангай/

Үзүүр бөхөөр улсын харцага Б.Одгэрэл/Сэлэнгэ/

  • 2016 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/

Үзүүр бөхөөр улсын заан М.Бадарч /Архангай/

  • 2017 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын начин Б.Хишигбаатар /Говь-Алтай/

Үзүүр бөхөөр цэргийн заан О.Батжаргал /Завхан/

  • 2018 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр цэргийн арслан Г.Жамбалдорж /Баянхонгор/

Үзүүр бөхөөр аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл /Булган/

  • 2019 оны бүх цэргийн наадам

Түрүү бөхөөр улсын начин Т.Дүгэрдорж /Завхан/

Үзүүр бөхөөр улсын начин Б.Цэдэнсодном/Өвөрхангай/

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-07 202.126.89.121

Jinhene nairaany naadam boldgiig mednee,gaigui shig aimgiin arslanguud ni shuvugt uldeheeree bugd buuj ugdug. A.A hun bitgii barilduul esvel am awahguie onooltoor barilduul

Avatar

Зочин 2020-09-07 202.126.88.185

Цэргийн нэртэй хэдэн явдаг жорлон ноцолдсоноор наадам болчихдог юм гэж юу байх вэ дээ, тэгээд ч наадмын сезон аль эрт дууссан ш дээ, оркуудаа

Avatar

зочин 2020-09-07 66.181.166.196

Бөх дамжуулах тусгай төлбөртэй суваг гэж бас байна аа, шатаж дуусах нь л дээ, төлбөр төлж бөх үзэх байх уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж