Дэлхийг алмайруулсан Г.Бөхчулуун лайв тоглолтоо хийнэ | News.MN

Дэлхийг алмайруулсан Г.Бөхчулуун лайв тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

Дэлхийг алмайруулсан Г.Бөхчулуун лайв тоглолтоо хийнэ

Дэлхийг алмайруулсан Г.Бөхчулуун лайв тоглолтоо хийнэ

Ганбүргэдийн Бөхчулуун гэх монгол залуу Австралийн “The Voice” шоунд урилгаар  оролцож, шүүгчдийг алмайруулсан билээ. Тэрбээр анх хэл сурах зорилгоор  Австрали улсыг зорьсон байна. Өдгөө тус улсад ажиллаж амьдраад 10 гаруй жил амьдарч буй. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан есдүгээр сарын 9-нд лайв тоглолт хийхээ мэдэгджээ. Түүний лайв тоглолт Австралийн цагаар 17.00 цагт эхлэх гэнэ.

Г.Бөхчулуун хоёр хамтлагтай. Нэг хамтлагтаа “Ая” гэж нэр өгсөн. Харин нөгөө хамтлагийн нэр нь “Equus”. Мөн Австралийн хөгжмийн компаниудтай гэрээ байгуулж, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжмийн хичээл зааж, тоглолт хийдэг. Тухайн компани маань аль мужийн ямар сургуульд тоглолт хийхийг төлөвлөдөг тухайгаа манай сайтад ярилцлага өгөх үеэр хэлж байв.

Авьяаслаг залуу анх 1995 онд Хөгжим бүжгийн коллежид /Монгол Улсын консерватори/ элсэн орж, 2007 онд төгсчээ. Дараагаар нь 2004-2009 онд Ардын жүжигчин Ц.Батчулууны удирдлага дор суралцаж, Монгол Улсын Морин хуурын чуулгад дагалдан хуурчаар ажиллаж эхэлсэн байна.

Тэрбээр “The Voice” шоуны халз тулааны шатанд Жонни Мануэл гэх залуутай өрсөлдсөн  ба тэд хамтдаа алдарт "Earth Song" дууг тайзнаа амилуулсан юм. Харамсалтай нь халз тулааны шатнаас хасагдаж, шоуг үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-09-07 104.243.213.130

ter hartai hamtarch togolson ni shivshig bolson. Arai l muuhai deerhluulsen de ter ** shuugchid. Ugaasaa ooroo buruu shuugchee songoson. Uneheer haramsmaar bachimdaj uuralsan. Gehdee zugeerei amjilt sain saihnig husey!

Avatar

Зочин 2020-09-07 202.179.27.105

ЭРГЭЖ БАЙСАН ДЭЛХИЙ ЗОГТУСААД АЙН.

Avatar

ПА 2020-09-07 202.179.27.105

ДЭЛХИЙГ АЛМАЙРУУЛЦЫМ БИЗ ДЭЭ….

Avatar

дэлхий алмайрах нь юу юм бэ 2020-09-07 92.38.148.61

Монголчууд сонин юм бэ. Дандаа өөрсдийгөө хөөрцөглөдөг мундаг бусад улсын хүмүүсээс ухаантай гэдэг. Шал худлаа. Ингэж худлаа дэлхийг алмайруулсан ч гэх шиг ярьхаа больсон нь дээрээ

Avatar

Баасансүрэн 2020-09-07 202.126.90.30

Амжилт хүсэе

Avatar

Зочин 2020-09-07 103.10.23.217

гарчиг нтр гэж бас л оркоор сэтгэх юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж