Хонгконгчууд өчигдөр/2020.09.06/парламентын сонгуулийг хойшлуулах засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн жагссанаар хэдэн мянган цагдаа нар жагсаалыг тараахаар дайчлагдаж, жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч ашиглажээ. Түүнчлэн жагсагчид гудамжинд гарч сонгууль зохион байгуулагдах ёстой байсан өдрийг сануулсан бөгөөд хэсэг бүлэг хүмүүс жагсаал эхлүүлж, гудамжаар “Сонгох эрхийг минь буцааж өг” хэмээн орилж алхсан байна. Гэвч төд удалгүй сайтар зэвсэглэсэн цагдаа нар тэднийг тараан дор хаяж 300 хүн баривчилсан гэнэ.
Сонгууль уг нь өчигдөр/2020.09.06/ болох байсан хэдий ч засгийн газар цар тахлаар шалтаглан сонгуулийг нэг жилээр хойшлуулсан аж. Эл шийдвэрт ард иргэд бухимдан засгийн газрыг цар тахлын нэр барьж иргэдийн сонгох эрхийг боож байна хэмээн буруутгажээ.
Жагсаал зохион байгуулсан эсэргүүцэгчид энэ жил болох байсан сонгуулиар сөрөг хүчин олонх суудлыг авна хэмээн найдаж байсан бөгөөд одоо буй парламентыг Хонгконгийн эрх чөлөөг сүйрүүлж, Бээжингийн хуулийг хүлээн зөвшөөрсөнд буруутгаж байгаа юм.
Их Британийн колон байсан Хонгконг 50 жил тусгай автономит эрхтэй байх болзолтойгоор 1997 онд эргэн БНХАУ-ын мэдэлд ирсэн билээ. Өнгөрсөн жил болсон дүүргийн консулын сонгуульд ардчиллыг дэмжигчид ялалт байгуулж, 18 дүүргийн 17-д нь тэргүүлсэн юм.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ