ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга О.Бямбадэлгэртэй ярилцлаа.
-Та Хөдөлмөрийн Үндэсний намыг үүсгэн байгуулагч нарын нэг мөн үү?
-2000 оноос эхлэн улс төрийн жагсаал, цуглаан, үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог “Соёмбо”, “Эрс шинэчлэл” зэрэг хөдөлгөөний гишүүд улс төрийн нам байгуулахаар ярьж эхэлсэн түүхтэй. Энэ яриа явсаар 2010 онд МҮЭХ-ны үзэл санаа дээр тулгуурлан Хөдөлмөрийн Үндэсний намыг үүсгэн байгуулсан. Анх нэг их олуулаа ч байсангүй. 10 хүрэхгүй залуус үзэл санаа, дүрэм журмаа бичээд 8000 хүний гарын үсэг цуглуулахаар тал тал тийшээгээ явсан санагдаж байна. Жил шахам бэлтгэл ажил, иргэдийн гарын үсэг зэргийг цуглуулаад Улсын Дээд Шүүхэд хандсан. Гурван удаа буцсаны эцэст ХҮН-аа бүртгүүлчихээд баярлан тэмдэглэж байснаа санаж байна.
-Тэр үед Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга гэдэг залуус байсан уу?
-Хөдөлмөрийн Үндэсний намд битгий хэл улс төрд ч сураг үгүй байсан залуус. Ерөнхийдөө АН, МАН-ын үүд хавиар эргэлдсэн, тодорхой улс төрчдийн цүнх баригч нар л байсан. Бид нарын тухайд аль хэдийн үзэл бодол төлөвшчихсөн улс төрд сонирхолтой, нийгэмд шүүмжлэлтэй ханддаг болчихсон байжээ. Энэ тогтолцоо, нийгмийн байдалд эрс шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг 10 гаруй жилийн өмнөөс ярьж ирсэн байдаг.
-“Босоо” С.Ганбаатартай яаж холбогдсон юм бэ?
-Манай залуусын ихэнх нь МҮЭХ-ны чиг баримжаатай, идэвхтэй гишүүд байснаас гадна мань эрийн үзэл санааг ихэд дэмждэг байсан. Хөдөлмөрийн Үндэсний намын үзэл санааг чиглүүлсэн, үйл хэргийг тууштай явуулсан хүн бол С.Ганбаатар. Мөн улс төрийн намуудын үүд хавиар эргэлдэх, өөрсдийгөө боловсролтой гэж ярих дуртай Доржханд тэргүүтэй залуусыг зангидаж өнөөдрийн өндөрлөгт хүргэх бололцоог нээсэн хүн бол бас С.Ганбаатар.
-Ямар тохироогоор эдгээр залуусыг Хөдөлмөрийн Үндэсний намын удирдлагад гаргасан юм бэ?
-“Дайтаж байлдахаас өөр юм мэдэхгүй” гэдэг шиг жагсаж явсан бид нарт улс төр хийхэд тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй болсон. Бидний энэ сул талыг мэдсэн Т.Доржханд тэргүүтэй залуус тодорхой дэмжлэг, санхүүжилт санал болгосон. Тэр утгаараа намд оруулаад ирэнгүүт тэдгээр мөнгөтэй залуус намын үзэл бодолдоо үнэнч гишүүдийг хөөж туугаад хойморт суучихсан. ХҮН-ын даргын албан тушаалаа С.Зоригтбаатар С.Боргилд өгсөн цагаас эхлэн маргаан гарч ирсэн. С.Боргил даргыг дургүй байхад мөнгө гаргасан утгаараа Т.Доржханд, Б.Найдалаа нар албан тушаалыг нь авах гэж дайрсан. Тэгээд С.Боргилын гарын үсгийг хуурамчаар зурсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон гэх зэргээр нам өөрөө буруу тийшээ явж эхэлсэн дээ.
-2016 оны УИХ-ын сонгуульд оролцож чадаагүй бил үү?
-Улсын Дээд шүүх дээр маргаан гарснаас гадна С.Ганбаатарын талыг бут цохихын тулд Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга нар ХҮН-ыг УИХ-ын сонгуульд оруулаагүй. Сонгуульд оролцох бололцоо бүрэн байсан байх. Мань мэт нь сонгуульд оролцох болоогүйгээ мэдээгүй явахад дээрх нөхдүүд аль хэдийнэ бие даана гээд бүртгүүлчихсэн байсан. Ингээд үүсгэн байгуулагч, бууриа сахьсан залуус хаягдаж, сонгуульд оролцох бололцоогүй байхад дээрх нөхдүүд Ц.Элбэгдоржоос улс төрийн дэмжлэг авч Б.Найдалаагаа ХҮН-ын даргаар томилуулсан шийдвэр гаргуулсан. Гэхдээ гишүүдийнхээ гарын үсгийг хуурамчаар зурсан асуудал хуулийн байгууллага дээр маргаантай хэвээр байна. Шулуухан хэлэхэд өөрсдийгөө баруунд боловсрол эзэмшсэн, баян айлын хүргэчүүл гэдэг эдгээр залуус ХҮН-ын гишүүдэд хэлсэн амандаа хүрээгүй.
-Уржигдар ХҮН-ын Нийслэлийн намын хорооны хурал боллоо?
-Тийм ээ. Гэхдээ 2016 онд Доржханд, Найдлаа тэргүүтэнгүүд намаа орхиод бие дааж байхад Нийслэлийн Намын хороо бууриа сахин үлдэж билээ. Одоо харин дээгүүрээ дарга цэргийн суудал нь багадаад одоо анхан шатны үүрийн намын сууринд санаархаж байна.ХҮН бол 172 анхан шатны үүртэй. Намын үүрийн дарга бүхэн тамга тэмдэгтэй. Энэ бүхнийг үүсгэн байгуулагч залуус бий болгосон гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэтэл тэднийг сонсдоггүй, хүлээн авч уулздаггүй бүтэц ХҮН дээр бий болсон. Тухайлбал Т.Доржханд талийгаач У.Уламбаярын “Монро Импекс” шиг ХҮН-ын ТУЗ-ийн дарга болсон. Өөрөөр хэлбэл гишүүдтэй биш цөөн хэдэн тойрон хүрээлэгч нартайгаа асуудал шийдэх гэсэн санаархал шүү дээ. Тэр утгаараа Сүхбаатарын талбай дээр гурвуулаа зогсч байгаад ХҮН-ын Нийслэлийн намын хорооны даргаар П.Наранбаяр гэдгийг томилсон гэдгээ зарласан. Өөрөөр хэлбэл намын дүрмийн 3.6-д заасан Нийслэлийн намын хорооны хурлын эрх барих бүрэн эрхэнд хууль бусаар халдаж байгаа үйлдэл юм. Тэр анхан шатны 172 намын үүрээс санал авалгүйгээр шүү дээ. Журмаараа бол Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвших санал илэрхийлсэн нөхдийг анхан шатны 172 үүр авч хэлэлцээд саналаа өгөх байсан. Ийм дүрэм журмаа мөрдөөгүйд бухимдсан намын гишүүд ээлжит 3-р хурлаа зохион байгуулж хууль бусаар томилогдсон П.Наранбаярыг огцруулж намайг сонгосон.
-Орон нутгийн сонгуулиас өмнө Нийслэлийн намын хорооны даргаа өөрчлөх хэрэг байсан уу?
-Би Нийслэлийн намын хорооны анхны даргаар ажиллаж байсан туршлагатай хүн шүү. Манай намд гарсан нөхдүүд сонгуулиас өмнө өөрчлөлт хийдэг, бужигнуулдаг болчхоод байгаа юм. Бусад үед гишүүдээ тоох ч үгүй. Ойрын хугацаанд аль нэг намын хавсарга биш өөрийн гишүүдээ Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх, мөрийн хөтөлбөрөө гаргах гээд их ажил хүлээж байна.
-Та бүхнийг ХҮН-ын гишүүд биш гэсэн мэдэгдэл гаргасан байна лээ?
-ХҮН-ын анхан шатны үүрийн 172 тамгыг яах гэсэн юм бол доо. Бүх үүрийн дарга нар тамгаа авчраад хурлаа хийлээ. Үүнээс илүү ямар баталгаа шаардах гэсэн бол. Сая хуралдсан хуралдаан бол ХҮН-ын Нийслэлийн намын хороодын гишүүдийн хүсэл сонирхлын илэрхийлэл юм. Тэр хорооны гишүүдээс дүүрэг, нийслэлийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй олон арван залуус байгааг харлаа. Гишүүдээ сонсдоггүй, хүсэл сонирхлыг сонсохгүй бол Хөдөлмөрийн Үндэсний нам оршин тогтноход хэцүү гэдгийг хэлмээр байна. Хөлгүй цээж толгой шат ахихгүй биз дээ. Бидний үгийг төрд хүргэх үүрэгтэй намын удирдлагадаа гишүүд нь гомдож буйг дуулгая.
-ХҮН-ын Нийслэлийн намын хорооны хурлын дараа та бүхэн рүү нилээд дарамт шахалт ирсэн дуулсан?
-Төв намаас мэдэгдэл гаргаад зогсохгүй утсаар тэдний гар хөлүүд “Ална шулна, байхгүй болгоно” гэж гишүүд, үүрийн дарга нарыг сүрдүүлсэн. Ерөнхийдөө ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлд хүрэх зорилготой залуус юм болов уу гэж бодох боллоо. Намын гишүүд өөрсдийнхөө үгийг сонсохгүй байна, улс төрийн дэмжлэг үзүүлээч гэж хуралдлаа. Үүнд юу нь буруу байгаа юм бэ.
-Тордойн Ганболд ХҮН-ын дарга байсан бил үү?
-Шулуун шударга, тэмцэгч гэдэг утгаар нь Т.Ганболдыг ХҮН-д урьсан хэдий ч Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга хөөгөөд явуулчихсан. Т.Доржханд ХҮН-ын сонгуульд оролцох эрхийг үнэ хүргэн зарах 60 тэрбумын гэх схем Т.Ганболдод таалагдаагүй юм билээ. Энэ бүхнийг тэр хүн эсэргүүцээд ХҮН-аас бүрмөсөн зайгаа авсан. Анхан шатны гишүүд хуралдаад байгаа учир шалтгаан юу вэ гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө цэгцрэх, үйл ажиллагаагаа сайжруулах, анхан шат бүртээ хүрч ажиллах зорилготой юм. Бид Орон нутгийн сонгуульд оролцчихоод аймаг, сум бүрээр тойрох, үйл ажиллагааг нь жигдрүүлэх төлөвлөгөөтэй байна.
-Баярлалаа.
Зочин 2020-09-07 89.187.161.145
Найдалаа Доржханд нарыг тууштай дэмжинэ. Ийм сайхан залус цуглаж ингэж тэмцэж байгаа нь монголын заяа шүү. Мөнхсоёл, Гантулга Үүрцайх гээд сайхан залуус. Хажууд энэ Бямбажаргал гэнэ үү юувдээ, шууд нүүрний хувирал нь худлаа гэдгээ хэлээд байн.
Зочин 2020-09-07 211.197.11.18
Энэ хөлсний амьтад заылаа. Хөдөлмөрин үндэсний намаас аыгаад шээс нь гоожиж энэ хэдэн хямдхан ажилгүйчүүдийг дрийн 20 мяншаар хөлсөлж
Иргэн 2020-09-07 192.82.70.85
Нам болж тоглож болно. Манайд өөрийн гэсэн байргүй, мөнгөгүй, сонгууль болохоор л гарч ирдэг улс төрийн тоглоомын намууд их бий болсон. Гэхдээ боловсролтой, чадамжтай хүмүүсгүй бол ямарч амжилтанд хүрэхгүй тэх тусмаа пролетарийн үзэл санаан дээр тулгуурлаж тэмцэл хийх замаар төрийн сонгуульд ялалт байгуулж эрх мэдэлд хүрнэ гэвэл бүр үлгэрийн далай юм.
Зочин 2020-09-07 103.212.116.228
Ene yanhnuud zailtsgaa. UIX songuulias omno haana yawsan yum be ta nar. Hudlaa shantaajchidaa
Зочин 2020-09-07 59.153.112.108
Odoo baigaa gishuudiig n demjdeg yumsan. Henshuu ed nar gesen hudlaa garuudtaigaa taarsan yumnuud shine zaluuchuudad lai bolj baih shig baina
Уншигч 2020-09-07 66.181.161.66
Өө нохойн баас, бас л орон нутгийн сонгуульд жаахан амжилт гаргах боломжтой болмогц нь бууны нохойнууд оруулж ирээд үймүүлчихсэн юм байна л даа.
Үнэний эрэлд 2020-09-07 202.179.26.204
Монголчууд зөв зүйл дээр нэгдэж шинэ салхи улс төрд оруулах хэрэгтэй байдаг.Басл дотроосоо нураах гээдл гүйх юм.Хэзээ нэг цагт хор хутгаж хүмүүсийн гар хөл болсон.Худлаа эх орончид түүхэнд үлдэх бизээ
Зочин 2020-09-07 59.153.112.108
Ursoldogch namuudyn hiij bui ajil gedegt itgeltei baina
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-09-07 192.82.70.240
Монгол Үндэсний хөдөлмөрийн нам биш үү? Хөдөлмөрийн Үндэстэн ямар үндэстэн, хаана аж төрөн суудаг юм бэ? Лав монгол үндэстнээс ондоо үндэстэн байж таарах нь.
Зочин 2020-09-07 202.21.124.133
ХҮН нам гэж юу байдгын.Доржхандыг бодлогоор крандаж гаргаж ирсэн.МАН луйвраа далдалхын тулд.
Зочин 2020-09-07 202.21.100.164
ХҮН нам хүчтэй өрсөлдөгч болохоор зохиомол жүжиг хүмүүс их тавьж байнааа.
блю скай эзэн нь энхбаяр 2020-09-07 66.181.161.98
хошин жүжгиин найруулагч хэн бэ босоо ганбаатар пүрэвдаваа тордой ганболд энхбаяр амарбаясгалан хэдэн төгрөг авсан б
Баярмаа 2020-09-07 192.82.72.195
намын холбогох дугаар хэд вэ
Зочин 2020-09-07 202.9.40.16
Энэ балайнууд хөлс авч ХҮН-ийг сонгуцльд оруулахгүй гэ оролдож бйгаам биздээ? Нэг хүнд өдрийн 20 төгрөг өгч блү скайд хийсэн хурал нэртэй жүжиг.
Найдалаа Доржханд нарыг дэмжинэ ээ. Дэмжигчтэй болсон суудалтай намшдээ.
Зайл зайл хэн хэн ч гэнэ үү.
Зочин 2020-09-07 202.21.98.138
өө хөөрхий энэ хүн ийг чин их дажгүй нам гараад ирлээ гэж харж байтал шал хэрэгцээгүй новшнууд бна шдэ. хүн ий доржханд найдалаа ганзориг наранбаяр гэх мэт мэдлэг боловсролтой яадвартай хэлтэй устай сангийн яам монгол банк болон банк санхүүгийн олон улсын байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай чадварлаг залуусаар ньдүгнэж битүүхэн горьдож байсан ингээд энэ нам будаа
Зочин 2020-09-07 89.187.189.162
https://www.cekc.mn/2017/11/гадаадад-хүүхдээ-сургах-буруу/
Баагий 2020-09-07 202.179.24.232
Ээ онигоо. Найдалаа, Доржханд, Гантулга, Наранбаяр эд нар бол эд нарын дэргэд байтугай одоо Монголын төрийг зайдалсан луйварчдын дэргэд ч элит хүмүүс шүү дээ. Энэ хүмүүс гайтай ХҮН гэсэн нэрийг нь өгөөд, одоо байгаа бүрэлдэхүүнээрээ цоо шинэ гоё нам байгуулмаар юм.
Зочин 2020-09-07 59.153.112.108
Ene hudalchuudaasaa salah n zuvoo.
Иргэн 2020-09-07 103.50.206.40
Зоригтбаатар одоо болио. Хэдэн ч нам сольж тоглов. МАХН ын сурталчилгаанд яваад байсан одоо юу вэ.
Зочин 2020-09-07 103.212.116.228
y****n
Доржоо 2020-09-07 202.9.40.0
Наранбаяр хужааг хөөж явуул
Иргэн 2020-09-07 202.9.40.0
Маш зөв тэр муу х***а наранбаяраас намаа авах хэрэгтэй ардын намын мөнгөөр сонгуульд ордог хүн бидэнд хэрэггүй. Наанаа шудрага царайлж цаанаа зэрлэг хүн гэсэн
Зочин 2020-09-07 66.181.161.8
Dorjhand uuriin chadvaraar gishuun bolson.Gishuun boloogui bol ene gulugnuud yah bsan be.Ednees Dorjhand shig 2 daraalan songuulid undur sanal avah hun bhgui.
Зочин 2020-09-07 192.82.65.224
Ийм юм дарга болох гэж
ЗОЧИН 2020-09-07 192.82.64.190
АРГАГҮЙДЭЭ МӨНХИЙН ДАРГА БОЛОХ ХАГАС МЭДРЭЛТЭЙ НӨХӨД БОСОО ГАНБААТАРЫГ ЯРИАД ТҮҮГЭЭР ТУГ ТАХИАД ЯВАХ НЬ ЗӨВ ДӨӨ ,,,,ХҮНД ҮЕД НЬ ХҮН НАМАА ХАЛАН БУТАРХАЧИХААД ОДОО ӨӨРСИЙГӨӨ ХҮН НАМ ГЭЖ ТЭНЭГТЭЭД ХЭРЭГҮЙ ,ДЭЭ,,,ЗУРАГДСАН ПЯНЗ ХЭНДЧ ХЭРЭГҮЙ ХОГ БОЛДОГ ЮМ ,,,,
Зочин 2020-09-07 43.242.243.137
одоо хэнд ч хэрэггүй олон намын оронцогууд байхгүй болсон дээр дээ эд нар байгаа цагт улс оронд гай л болно сайхан болсон юм нэгээхэн ч харсангүй 30 -н жил боллоо
Зочин 2020-09-07 202.131.237.137
Khend ch khereggui utsan khuukheldein nam!!! MANAN iin zalgamj khalaanuud, Mongol usliig sunuukh zorilgotoi nam.
зочин 2020-09-07 192.82.64.190
ХҮн нам овоо нэртэй болоод ирэхээр айж байна даа
Сонгогч 2020-09-07 202.55.188.92
Энэ ч МАН-аас шидсэн чулуу шүү дээ. Бусад намууд эвсээд үлдсэн ганц ХҮН-ийг самрах гэж оролдож байна
дашдорож 2020-09-07 103.10.23.100
ХҮН нам ч дээ хэдэн МАН -АН ийг дагаж дарагын цүнх бариж бөхс долоож явсан нохойн гөлөгнүүд нэгдэж байгуулсан нам
Одоо чухам дотроосоон энэ долдой нараасаан салаж чадсан болуу даа Их хуралд гарсан залуу нь эдийн засагын сэрээх онолын хувид зөв зүүль хэлдэг хүн бэлээ
гэвч Ганбаатар шиг луйварчин нартай тууштай тэмцэж чадах хүн биш юм Аажамдаан хулдгайч нарын бүлэглэлд уусаах болуу гэмээр харагдах юм
Зочин 2020-09-07 202.126.89.169
Зоригтбаатар шиг юмнууд яаж амьд явж а**а даа.Хөөрхөн чадах чинээгээрээ улс орондоо гай тарьж явах юм даа.
Иргэн 2020-09-07 66.181.185.19
Босоо Ганбаа, Хамар Ганболд хоёр хэний зараалаар ХҮН рүү дайрч байгаа нь андашгүй дээ
Иргэн 2020-09-07 103.50.206.40
Энэ Зоригтбаатар гэж ёстой бүтэхгүй нөхөр юмаа. Хутгуур хийж явах юм
Мөнхцэлмэг 2020-09-07 202.126.89.139
Энэ залуус орон байраа дээрэмдүүлсэн байна.Гэрээ ав. Бид хамтдаа шүү. Доржхандын хөөцгөөе
Зочин 2020-09-07 202.131.240.147
-“Дайтаж байлдахаас өөр юм мэдэхгүй” гэдэг шиг жагсаж явсан бид нарт улс төр хийхэд тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй болсон. МӨНГӨ нь дахиад ДУУСАЖ дээ :))))
Зочин 2020-09-07 202.126.89.139
Zaluusaa zub shuu
Зочин 2020-09-07 202.9.47.19
Жинхэнэ хутган үймүүлэгч, хөлсний нохойнууд байна даа. ХҮН амттай харагдаж дээ энэ хиншүүгийн хүүхэлдэйнүүдэд. Хиншүүгээ дагаад МАХН руугаа зайлцгаа.
ХҮН НАМЫН ХҮН. 2020-09-07 202.179.27.105
ЭНЭ ХҮНИЙГ ТЭР ХҮН ЭСЭРГҮҮЦЭЭД , ТЭГСЭН ЧИНЬ ТЭР ХҮНИЙ ЦААНА ТӨӨР ХҮН ГАРЧ ИРЭЭД ЭНЭ ХҮНИЙГ НЬ ХӨӨГӨӨД. ХӨӨЖ ЯВСАН ТЭР ХҮНИЙГ НЬ ЭНЭ ХҮН НЬ ХАСААД ( АЗРАГА АЯТАЙ ), ИНГЭЭД ЭНЭ ХҮН ХҮН НАМЫГ БАЙГУУЛСАН ЧИНЬ ТЭР ХҮН БУЛААЦЫМ БИЗ ДЭЭ…
Зочин 2020-09-07 103.10.23.100
Ард нь МАНАН би ХҮН бол МАНАН юм шүү
Хотын залуу 2020-09-07 66.181.178.59
За энэ мэт Босоо Ганбаагийн хөл цэргүүд нь сонгууль болгоны өмнө гарч ирж үймүүлэх юм. Орон нутгийн сонгуулийн өмнө гарч ирж одооны ХҮНамын залуус руу дайралт хийж байгаа нь АН, МАХН, ШИНЭ намын л харлуулах үйл ажиллагаа гэж харагдаж байна. УИХ-ын сонгуулиар МАХН дээр Гамбаагаа л дэмжээд гүйж байсан залуус байна, ийм увайгүй байх гэж дээ.
Харлуулах тусам Доржхан, Найдалаа нарыг дэмжинээ.
зочин 2020-09-07 122.201.20.156
Хэнгүүс бэ ХҮН намын мөн үү
Зочин 2020-09-07 103.57.93.177
Нам байгуулах тийм хэцүү лтбдг юм бх даа, нэг нэр тамга 2ыг 4 жил булууцалдчих юм аа. Хиншүү чинь МАХНд ороод удаж бгаа биз дээ?
Зочин 2020-09-07 202.131.240.147
Энэ Бямба хэн билээ Бензиний октан хэмжээд яваад байдаг бууны нохой л байна. Бензиний зомпаниудыг шантаажилж тус түрээс нь их хэмжээний мөнгө авах санал тавьж гүйгээд бсн нөхөр бн. Хаа газрын шантаажчид цугларч дээ
Зочин 2020-09-07 202.21.109.47
За самралт эхэллээ дээ
Зочин 2020-09-07 66.181.161.38
зөв л юмны төлөө яваа залуус гэж хардаг шүү амжилт хүсье
Зочин 2020-09-07 103.10.23.100
Яг тэгж харагдана даа мөн Монгол төрөөс хөөндөж туугдаж сарнаж байнаа МАНАН зүсээн аргаан өөрчлөн ХҮН намын ард нь зогсож байгаа