ТЦА:15 настай хүүхэд машин жолоодож яваад осол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

ТЦА:15 настай хүүхэд машин жолоодож яваад осол гаргажээ

ТЦА:15 настай хүүхэд машин жолоодож яваад осол гаргажээ

Тээврийн цагдаагийн албанд  есдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 416 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Ослын улмаас 13 хүн гэмтсний найм нь бага насны хүүхэд байсан бол ослын улмаас орон нутагт нэг  хүний амь нас хохирсон байна.

Ослыг хэлбэрээр нь авч үзвэл,

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр долоо,
  • Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр нэг,
  • Мотоциклтой мөргөлдөх хэлбэрээр нэг ,
  • Онхолдох хэлбэрээр нэг   бүртгэгдсэн  байна.

Тухайлбал,

  • Есдүгээр сарын 5-ны өдрийн  9.30 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутаг “Гашуун сухайт” хилийн боомтын бүсэд асфальтан замд North Benz маркийн автомашин онхолдож, жолооч 46 настай эрэгтэй Д-гийн амь нас  хохирсон, 
  • Есдүгээр сарын 6-ны шөнийн 1.50 цагийн үед Баянзүрх дүүргийн  аравдугаар  хороо Товчооны зам “Улиастайн гүүр”-ний баруун замд Toyota Prius маркийн Т жолоочтой автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөн онхолджээ. Ослын улмаас жолооч 15 настай, эрэгтэй Т, зорчигч 14 настай, эрэгтэй Н, 15 настай, эрэгтэй Д, 12 настай, эрэгтэй Г нарын  дөрвөн хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус, тус шалгаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж