Хайраар дүүргэсэн хайрцгууд эздэдээ очлоо | News.MN

Хайраар дүүргэсэн хайрцгууд эздэдээ очлоо

Хайраар дүүргэсэн хайрцгууд эздэдээ очлоо

Бургер Кинг Олон улсын сүлжээ рестораны Монгол дах салбарын хамт олон 2015 оноос хойш жил бүр өөрсдийн санаачлагаар “Өгөөмөр аян”-г зохион байгуулж, Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” буюу Амгалангийн асрамжийн газарт зочлон очдог уламжлалтай. Энэ жилийн тухайд тус аян нь дэлхийг хамарсан цар тахал Ковид-19-ийн нөхцөл байдлын улмаас хугацааны хувьд хойшлоод байсан ч өнгөрсөн баасан гариг буюу 09-р сарын 04-ний өдөр Хүүхэд хүмүүжлийн төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ үеэр Бургер Кинг сүлжээний 11 салбарын 200 гаруй ажилтан сэтгэлийн хандив болох гутал хувцас, хичээлийн хэрэгсэл, ном, тоглоом зэргийг цуглуулж хүүхэд тус бүрийн нас, хүйс, нэрийг нь бичсэн бэлгийн хайрцагт савласан байсан нь хүүхдүүдэд  шинэ жилийг санагдуулам онцгой сэтгэгдэл төрүүлж, баяр баясал өглөө. Мөн өмнөх жилүүдэд уулзаж байсан Бургер Кингийн ах эгч нартайгаа ахин уулзаж байгаа хүүхдүүд шинээр сурсан мэдсэнээ ярилцаж, хөгжөөнт тоглоом тоглож нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.

Бургер Кинг сүлжээ ресторан нь жил бүр Нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүнлэгийн болон байгаль орчинд ээлтэй олон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд дэлхийн стандартыг 5 дах жилдээ амжилттай нэвтрүүлж буй хамт олон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж