“Basic Instinct” кино ОХУ, Сербийн харилцааг муутгав

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

“Basic Instinct” кино ОХУ, Сербийн харилцааг муутгав

“Basic Instinct” кино ОХУ, Сербийн харилцааг муутгав

Хэдий Серби улс нь ОХУ-ын хамгийн ойрын холбоотнуудын нэг боловч тус улсын Ерөнхийлөгч Александр Вучичийн барууны орнуудтай ойртох эрмэлзэл нь ОХУ-д таалагддаггүй. Сербийн Ерөнхийлөгч өнгөрөгч долоо хоногт 2008 онд Сербиэс салан тусгаарласан Косово улстай харилцаагаа сайжруулах гэрээг Цагаан ордонд байгуулсан байна.

Харин түүний Цагаан ордонд Трампын өмнө сууж буй зургийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова 1992 онд бүтээгдсэн “Basic Instinct” киноны Шэрон Стоуны дүрийн хэсэгтэй харьцуулан өөрийн цахим сүлжээндээ нийтэлжээ. Тэрбээр “хэдий таны суусан сандал байцаалт өгч буй мэт байрлалд байсан ч Цагаан ордонд уригдаж очсон л бол хоёр дахь зураг дээрх шиг суух хэрэгтэй. Хэн ч байсан ингэх л ёстой. Надад итгээрэй” хэмээн бичжээ.

Захаровагийн нийтлэлийг харсан Александр Вучич түүнийг маш бүдүүлэг үйлдэл гаргалаа хэмээн буруутгасан байна. Мөн Сербийн Батлан хамгаалахын сайд Александр Вулин Захаровагийн бүдүүлэг үйлдэл “Орос болон Сербийн дайснуудыг баярлууллаа” хэмээн мэдэгдсэн байна.

Гэтэл маргааш нь Мария Захарова хүмүүст буруу ойлголт төрүүлсэндээ тайлбар хийж, уучлалт гуйсан байна. Түүнчлэн ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Сербийн ерөнхийлөгчтэй утсаар ярьж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ахин дэвшиж байгаа тухай дурджээ. Мөн үеэр Сербийн хэд хэдэн өндөр албан тушаалтан ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн зохисгүй үйлдлийг буруутгаж, тус улсын Ерөнхийлөгч Цагаан ордонд уулзалт хийхдээ Оросын талаар буруу ойлголт төрүүлэх нэг ч үг хэлээгүйг онцолсон байна.

 

Эх сурвалж: Reuters, SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж