Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва орон нутгийн сонгуульд нийслэлд өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр 2020 оноос НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон юм.
Мөн Б.Пүрэвдагва нь "Thank MAN" клубийг үүсгэн байгуулж, “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөр 2013 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.Тус төрийн бус байгууллага 2017 онд энэ хөтөлбөрт хамтран оролцож "Цэцээ гүн ротаракт клуб" ТББ болон Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамтран ажиллаж сурах хүсэл эрмэлзэлтэй ч төлбөрөө төлөх боломжгүй залууст дэмжлэг үзүүлэх, дохионы хэл заах багш нарын нэг жилийн төлбөрийг мөн шийдэж өгөх, залуусын боловсролыг дэмжих зорилготой уг тэтгэлэгт хөтөлбөр нь нийгмийн идэвхитэй, сурлага амжилтаараа манлайлагч оюутнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад олгодог юм байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ