Пугачева шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн сюрприз барив | News.MN

Пугачева шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн сюрприз барив

Пугачева шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн сюрприз барив

Пугачева шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн сюрприз барив

Оросын эстрадын од Алла Пугачева гэр бүлийн баярынхаа үеэр төгөлдөр хуур дарж бяцхан тоглолт хийснийг нөхөр Максим Галкин Instagram хаягаараа цацсан нь шүтэн бишрэгчдийг нь баярлууллаа. Гэхдээ тоглолтын багахан хэсгийн бичлэгийг л Максим Галкин цацсан байна.

Алла, Максим нарын ихэр энэ жил нэгдүгээр ангид орж байгаа юм. Хүүхдүүдээ нэгдүгээр ангид орж байгааг тохиолдуулан хос гэртээ бяцхан баяр тэмдэглэн найз нөхдөө урьсан байна. Баярын үеэр Алла төгөлдөр хууртоглон хэд хэдэн дуу дуулжээ.

"Энэ эмэгтэйгээр үргэлж бахархдаг”, “Хосгүй байлаа”, “Ямар гоё байна аа, Алла Борисовна сэтгэл ямар байгааг мэдэрч  чадлаа” гэх мэтээр шүтэн бишрэгчид нь сэтгэгдэл үлдээжээ.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-07 202.131.245.6

Төгөлдөр хуур дарж гэнэ үү, Тоглож .!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж