Оросын эстрадын од Алла Пугачева гэр бүлийн баярынхаа үеэр төгөлдөр хуур дарж бяцхан тоглолт хийснийг нөхөр Максим Галкин Instagram хаягаараа цацсан нь шүтэн бишрэгчдийг нь баярлууллаа. Гэхдээ тоглолтын багахан хэсгийн бичлэгийг л Максим Галкин цацсан байна.
Алла, Максим нарын ихэр энэ жил нэгдүгээр ангид орж байгаа юм. Хүүхдүүдээ нэгдүгээр ангид орж байгааг тохиолдуулан хос гэртээ бяцхан баяр тэмдэглэн найз нөхдөө урьсан байна. Баярын үеэр Алла төгөлдөр хууртоглон хэд хэдэн дуу дуулжээ.
"Энэ эмэгтэйгээр үргэлж бахархдаг”, “Хосгүй байлаа”, “Ямар гоё байна аа, Алла Борисовна сэтгэл ямар байгааг мэдэрч чадлаа” гэх мэтээр шүтэн бишрэгчид нь сэтгэгдэл үлдээжээ.
эх сурвалж: риа новости