ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Оросын Газар зүйн нийгэмлэгийн тэргүүн Сергей Шойгу Оросын аялж амрахад хамгийн таатай газруудыг санал болгожээ. Намар Камчаткад, өвөл Саяны уулсад очиж цанаар гулгах, зун Шантарын аралд очиж халимнуудын хөвөхийг эсвэл Енисей болон Лена мөрнөөр завьтай зугаалахыг тэрбээр санал болгожээ.
"Намрын Камчатка онцгой үзэсгэлэнтэй. Өвлийн улиралд аялагчийн сонирхлоос хамааран амрах газраа сонгоорой. Миний дотнын нэг найз маань өвөл Таймырт очиж амрах дуртай. Өвөл Саяны уулсад очиж уулын цанаар гулгах урамтай” хэмээн Шойгу ярьжээ. Үүнээс гадна өвлийн улиралд "Зигальга" болон "Ергаки" үндэсний паркуудад очихыг зөвлөсөн байна. Эдгээр газар жилийн бараг есөн сард нь цастай байдаг боловч цаг агаар тийм ширүүн биш хэмээн Шойгу зөвлөжээ.
Харин зун цагт Оросын голуудаар аялах нь хамгийн зөв сонголт гэж Шойгу үзэж байна. Ялангуяа Енисей, Лена мөрнөөр аялах хэрэгтэй ажээ.
эх сурвалж: риа новости
Холбоотой мэдээ