
"Плазмын цацалт шууд манай гаригийг чиглэсэн байсан бөгөөд тэр нь лхагва гаригийн өглөө эрт дэлхийд ирнэ” гэж тус ажилтан Леон Голуб (Leon Golub) хэлжээ.
Нарны титмийн хэдэн сая тонн плазмын цацалт нь нарны соронзон орны өөрчлөлттэй холбоотой бөгөөд ионжсан хий дэлхийд хүрэлцэн ирэхэд манай гаригийн соронзон талбайд үйлчлэн соронзон шуургыг үүсгэдэг. Голубагийн хэлснээр плазмын цацалтыг SDO (Solar Dynamics Observatory) гэх сансрын аппаратын камерт буулгасан ажээ. Оросын эрдэмтэд тэр аппарат нь зөвхөн үндсэн судалгаанд чиглэгдсэн ба сансрын цаг уурыг судалдаггүй гээд плазмын цацалт дэлхийгээс баруун талаар өөр чиглэлд явсан гэжээ.