Хаана ч хүрэлцдэггүй хүүхдийн автобус | News.MN

Хаана ч хүрэлцдэггүй хүүхдийн автобус

Хаана ч хүрэлцдэггүй хүүхдийн автобус

Хаана ч хүрэлцдэггүй хүүхдийн автобус

Хичээл эхэлж, замын түгжрэл эрс нэмэгдсэн энэ өдрүүдэд  нийтийн тээвэр өглөө оройд хөл гишгэх зайгүй явах нь элбэг. Арайхийн ирсэн, “азаар” зогссон автобусанд суух нь хүүхдүүдийн хувьд ёстой "алаан" болдог. Тэд автобусны бараанаар томчуудын хөлд дайрагдах шахам гүйх авч хаягдаж үлдэх нь энүүхэнд. Нийслэлийнхний өглөөний нийтийн тээврийн үйлчилгээ ингэж  эхэлдэг болсоор удаж байна.

УЛСЫН СУРГУУЛИУД ХҮҮХДИЙН ГАНЦХАН АВТОБУСТАЙ

Нэг үеэ бодвол сургуулиудыг автобустай болгох асуудал салбарын яам, холбогдох албанаас анхаарч эхэлсэн ч хүрэлцээ, олдоц муу.  Тиймээс сурагчид сургуульдаа явахын тулд нийтийн тээврээр хөл залгуулахаас өөр боломжгүй. 2012 оноос хүүхдийн автобусны асуудал яригдаж, жилд гурван ширхэг автобус төсөвлөдөг ч энэ нь сургуулийн нийт хүүхдүүдэд хүрэлцдэггүй. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн өмчит, тэр дундаа захын хорооллын сургуулиудад ердөө ганц л автобус ногдож буй.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭДЭГ 113 АВТОБУС БИЙ

Нийслэлийн хэмжээнд сургуулийн автобусны стандарт, шаардлагыг хангасан ердөө 113-хан автобус үйлчилгээнд явж буй. Хэдийгээр нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 134 автобус байдаг ч хүүхэд тээвэрлэх боломжтой  113. Үлдсэн нь мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтад бүдэрч хүүхэд тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжгүй аж.

ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭХ 21 АВТОБУС ШАЛГАЛТАД БҮДЭРСЭН

НМХГ-ын автотээврийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Ц.ХАДБААТАР: 

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хүрээнд хүүхэд тээвэрлэх автобусанд хяналт тавьж ажилласан. Үзлэг шалгалтыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 134 автобус хамрагдсанаас 113 нь тэнцсэн. Үлдсэн 21 автобус нь хүүхэд тээвэрлэх стандартын шаардлага хангаагүй. Үзлэгт тэнцээгүй автобуснууд техникийн гэрэл дохио хагархай, дугуйны хээ адил бус зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Хүүхэд тээвэрлэх автобус нь нэгэн ижил шар өнгөтэй байх ёстой. Энэ бол хамгийн наад захын шалгуур. Мөн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангасан байх ёстой. Түүнчлэн салхины шил, бүхээгийн дотор талын бүх гадаргуу болон зорчигчийн бариул, суудлын бариул, суудлын бүрээсийг сайтар угааж цэвэрлэсэн байх шаардлагатай. Ийм шалгуур үзүүлэлт хангасан 113 автобус хүүхэд тээвэрлэх эрхээ авсан" гэлээ.

Дээрх 113 автобусны тоог 40-өөр нэмэгдүүлсэн  ч хичээл,сургууль эхэлсэн өдрүүдэд үйлчилгээнд гарах болоогүй байгаа юм. Албаны хүмүүс “сургуулийн автобус” есдүгээр сарын 15-ны өдрөөс наашгүйг хэлж буй. Өнөөдрийн байдлаар автобус үйлчилгээнд гарахад бэлэн ч судалгааны ажил дуусаагүй гэх тайлбарыг  Нийслэлийн Боловсролын газраас өгч байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн автобусаар зорчих хүүхдүүдийн тоон мэдээллийг нэгтгэн цуглуулах ажил үргэлжилж байгаа аж

Сургуулийн автобусны эрэлт, хэрэгцээ, аль сургууль дээр нөхцөл байдал ямар байгаа талаарх  судалгааг голлон гаргадаг байгууллага нь Нийслэлийн Боловсролын газар юм. Тэдний үзэж буйгаар алслагдсан, гэр хорооллын, сургуульдаа явж, очиход хүндрэл ихтэй сургуулиудын сурагчдад сургуулийн автобус түлхүү хэрэгтэй. Тиймдээ ч сургуулийн 40 автобусныг тоог энэ онд эхний ээлжид 50 болгохоор төлөвлөжээ.

"СУРГУУЛИЙН АВТОБУС"-НЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТООЦОО СУДАЛГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:

-2020-2021 оны хичээлийн жилд “Сургуулийн автобус” хөтөлбөрийг дахин үргэлжлүүлнэ. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тооцоо судалгаа гаргах шаардлагатай. Өнгөрсөн оны судалгаагаар нийт суралцагчдын автобусаар үйлчлүүлэх зорчилтын судалгааг гаргасан. Үүн дээр үндэслэн хэчнээн сурагчид “сургуулийн автобус”-нд хамрагдах вэ гэдгийг тодорхойлно. Иймд сургуулийн автобусыг есдүгээр сарын 15-ны өдрөөс үйлчилгээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ сарын 14-н хүртэлх хугацаанд Нийслэлийн боловсролын газар Ерөнхий боловсролын сургуулиудаас судалгаа авч, нэгтгэж байна.

Товчхондоо, Нийслэлийн боловсролын газар есдүгээр сарын 14-н гэхэд судалгааны дүнгээ Нийтийн тээврийн газарт хүргүүлнэ. Судалгаанд үндэслэн Нийтийн тээврийн газраас 40 автобусаар хүүхдэд үйлчлэх үү, нэмэлт автобус шаардлагатай юу гэдгийг тодорхойлно.

Ерөнхийдөө хотын удирдлага автобусны тоог 10-аар нэмэгдүүлж, эхний ээлжид 50 автобусаар хүүхдүүдэд үйлчлэх чиглэлийг өгөөд байна. Бид ч бас сургуулийн автобусыг хүрэлцээтэй байлгах талаас нь анхаарч, энэ чиглэлээр судалгаа хийж байна. Үнэхээр 40 автобус хүрэлцээгүй бол хүртээмжийг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Нөгөө талаас төрийн болон төрийн бус өмчит 71 сургуулийн 134 автобусыг үзлэгт хамруулсан. Энэ бол тухайн сургуулийн автобус. Дийлэнх нь хувийн сургуулиудад бүртгэлтэй. Цөөн хэсэг нь буюу төрийн өмчит сургуулийнх.

Тодруулбал, төрийн өмчийн 33 сургууль 39 автобустай, төрийн бус өмчийн 38 сургууль 129 автобустай байна. Дээрх 134 гэсэн тоо бол нийтийн тээврийн газрын бүртгэлийн санд бүртгэлтэй автобуснууд юм гэлээ.

Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээс харахад “сургуулийн автобус” есдүгээр сарын 15-ны өдрөөс үйлчилгээнд гарах хүртлээ бэлэн байдлаа хангасан эсэх нь эргэлзээтэй. Уг нь хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаж автобусны тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө гаргаж, үйлчилгээнд нэвтрүүлсэн байх ёстой атал хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцэн судалгааны ажлаа эхлүүлсэн бололтой.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-07 50.101.118.166

МАН -аа дахин ,дахин сонгоод бай зуун жил сонгосон ямар байна хөгжөөд байна уу? Та гар сонгосон хүмүүс ингэж үглэн дуулж байх гэж дээ ахиад МАН сонго улам дордох байх гэвч тэд нам даа хайртай МАН мандтугай

Avatar

Irgen 2020-09-07 76.107.165.63

else ehees ni tatvar sain av

Avatar

Зочин 2020-09-07 66.181.177.194

100 гаруй автобусаа нийтийн тээвэрт явуулаад хүүхдүүдээ хамрах тойрогт нь сурга. Хүйтэрлээ, автобус олдохгүй хөлдөх шахсан хүмүүс ажил, гэрийнхээ хооронд унаатай байгдээ.

Avatar

Тулга 2020-09-07 202.55.191.40

цэцэрлэгт хүрээлэнгийн чиглэлд сургуулийн автобус явуулаач ээ. хотын төв рүү ганц явдаг автобус нь #63. тэр нь 30-40 минут болж байж нэг ирнэ. хичээл эхлэх тарах үеэр 60-70 хувь нь сурагчид байдаг, баянмонгол хороололд ирээд л хоосон шахуу болдог. #63 чиглэлийн автобусаа хуучин маршрутаар нь явуулж болдоггүй юм уу. шинэ гүүр даваад цэнгэлдэхээр 2 тойрог хийж 2 цаг түгжирч байхаар энхтайваны гүүрээ даваад гүүрэн догуураа ороод шууд чигээрээ явахад их амар байсан

Avatar

Зочин 2020-09-07 202.126.90.141

Даварцан юмнууд хүүхдийн автобус ч гэх шиг , алхаад явахгүй юу лалруудаа

Avatar

Зочин 2020-09-07 66.181.182.75

ТОМ ТОМ ХОРООЛОЛ БАРЬЧИХААД ГАНЦ УЛСЫН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАЙХГУЙ. ХУУХДЭЭ ТАЙВАН АМГАЛАН ХОТЛОЖ ЯВААД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГТ НЬ ОГЧИХМООР БАЙХИЙМ. ЗААВАЛ БОЛСОН БОЛООГУЙ МАШИН ТЭЭВЭР. ЖИШЭЭЛБЭЛ ХУННУ 2222. ОРЧИМ. ОЙРХОН БАЙГАА СУРГУУЛИУД НЬ 40-80САЯ ГЭХ. н**ш ЮМАААА.

Avatar

ЦОЛМОН 2020-09-07 202.137.135.41

ХАМРАГДАХ ХҮРЭЭ НЬ 1КМ ДОТОР БҮХ ХҮҮХЭД АЛХААД ИРЧИХЭЭР ШИЙДЭГДСЭН МОНГОЛД ХҮҮХДИЙН АВТОБУС ГЭЖ ЗӨВХӨН АВИЛГААР ОРСОН АЛСААС ИРДЭГ ЦӨӨН ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ДЭЛХИЙГ ДУУРИАСАН ЭМЭГНЭЛТ ШОУ? УБ ТАЙ ОЙРХОН АЙМГААС ХУЛГАЙГААР ИРЖ ХУУЛЬ БУСААР СУРЧ БАЙГАА ХҮҮХЭД АВИЛГААР ОРСОН СУРГИУЛААС ХОЛ ХҮҮХДИЙГ ИЛРҮҮЛЖ 1БОЛ СУРГУУЛИЙН ХАЖУУД НҮҮЖ ИР 1БОЛ ГЭРИЙНХЭЭ ХАЖУУ ХАМРАГДАХ СУРГУУЛЬДАА СУРАХ ШАЛГАЛТ ХИЙГЭЭД ХЭРЭГЖҮҮЛЭХД 3-ЭЭЛЖ ТҮГЖРЭЛ СУРГУУЛИЙН АВТОБУС ГЭДЭГ ҮЛГЭР ОГТ ХЭРЭГГҮЙ ХОГ БОЛНО,

Avatar

Зочин 2020-09-07 66.181.177.194

Харин тийн. Хөдөөнөөс хүүхдүүд хотын төврүү сургуульд зөөнө. Төвийн сургууль, цэцэрлэгт бөөс их гэсэн шүү.

Avatar

Зочин 2020-09-07 103.57.93.144

Хувийн сургуулиуд автобусны төлбөр арай дэндүү өндөр тогтоож байна.Тиймээс эцэг эхчүүд өөрсдийн бензин бага иддэг машинаар зөөгөөд түгжрэл улам нэмэгдээд л байна.Жижиг хувийн сургуулийн автобус 650 мянган төгрөг байхад Хобби Улаанбаатар Элит гэх мэт сургуулиуд 1.3 сая төгрөг гэж байна арай л юмаа

Avatar

Ийм л бсан 2020-09-07 103.57.93.156

АН МАН МАХН бүгд адилхан… Бүр яг адилхан бодлоготой. 3 хан сая гарантай.. Хэдхэн зуун мянага хүүхдийг аятай эвтэй байлгаж чадахгүй… Дан худал хуурмаг ярина бичнэ, бүр бие биенээ өмөөрч уйлна… Хохирдог нь улс, Хохирдог нь хүүхдүүд

Avatar

Mongol 2020-09-07 139.162.54.129

Avtobus ni shiidegdlee gehed zamiin tugjrel ni shiidegdehgui.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж