Үндэсний бөх: Их-Эе олон жилийн маргаанд цэг тавьж чадах уу? | News.MN

Үндэсний бөх: Их-Эе олон жилийн маргаанд цэг тавьж чадах уу?

Үндэсний бөх: Их-Эе олон жилийн маргаанд цэг тавьж чадах уу?

Үндэсний бөх: Их-Эе олон жилийн маргаанд цэг тавьж чадах уу?

Монголын Үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны Цэцдийн зөвлөлийн хурал өнгөрөгч амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд явагдлаа. Хуралд Цэцдийн зөвлөлийн 47 гишүүн оролцож, МҮБХ-ны ээлжит 5-р Их Эе хурлыг ирэх есдүгээр сарын 19-ний өдөр хуралдуулахаар товлож баталсан байна. Үүнтэй холбогдуулан 5-р Их Эе хурлыг зохион байгуулахад бэлдэх ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэй сонгон баталсан бөгөөд тус ажлын хэсгийн ахлагчаар дархан аварга Х.Баянмөнх, гишүүдээр улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Б.Гантогтох, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Ц.Магалжав, улсын начин С.Эрхэмбаяр, Д.Жанчивдорж, бөхийн зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Л.Ням, МҮБХ-ны менежер С.Гантөр нар ажиллахаар болжээ.

Мөн МҮБХ-ны ээлжит 5-р Их Эе-д төлөөлөгч сонгох журмыг хэлэлцэн тодорхой хэмжээний өөрчлөлт оруулан баталлаа. Үүнд:
– 21 аймаг тус бүрт 8 төлөөлөгч – (бүгд 168)
– Налайх, Багануур дүүрэг тус бүрт 3 төлөөлөгч – (бүгд 6)
– Монголын үндэсний бөхийн 13 аварга шууд орно. (Нийт: 187 төлөөлөгч)

Жаяг дэгийн багаас:
– Судлаач: 2
– Гарын даа: 3
– Тайлбарлагч: 2
– Засуул: 4
– Зүтгэлтэн: 2 (бүгд 13 төлөөлөгч)
Нийтдээ 200 төлөөлөгч оролцохоор тогтож, хуралд ирсэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталжээ.

"ӨВГӨН АВАРГА МААНЬ БӨХИЙН ХОЛБООГ БӨХ ХҮН УДИРДМААР ЮМ БАЙНА ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН"

Дархан аварга Х.БАЯНМӨНХ:

– Бөхийн холбоонд зөрчил, тэмцэл үүсээд 18 жил болж байна. Нэг хэсэг нь хуулиа сахин биелүүлэл гэсэн шаардлагатай байдаг. Үүний дагуу улсын дээд шүүх хүртэл хоёр, гурван шийдвэр гаргасан ч биелсэнгүй. Ингэж явсаар 18 жилийн боллоо. Монголын ард түмний өв соёл болсон монгол бөхийн барилдааны үйл ажиллагаа тасалдаж , зарим хүмүүсийн ашиг хонжоог хангасан явдал болж, бөхчүүдийн үйл ажиллагаа, бөхчүүд хохирч байна. Өнгөрөгч 2019 онд Бат-Эрдэнэ аварга бид хоёр уулзаад үүнийг эцэс болгож, нэгдсэн нэг холбоо байгуулан хоёр талд нь тааруулж яаж холбоо байгуулах талаар хэлэлцсэн юм. Бид хоёр ахлах аваргуудын хувиар нэг холбоо байгуулах тал дээр санал нэгдсэн. Бөхийн өргөө хаалттай байхад би сэргийлэх байгууллагын тусламжтай дахин ийм асуудал үүсгэхгүй гэж нээлгэсэн. Дахин нээгдсэн ч хууль зөрчсөн зүйлс их байна. Саяхан бид уулзаж ярилцсаны эцэст Цэцдийн зөвлөлийг хуралдуулахаар товлосон. Хоёр холбооны Цэцдийн зөвлөл нэгдэн нэг холбоо болъё гээд өнөөдөр хуралдаж байна. Бурханы оронд байгаа өвгөн аваргатай бид хоёр ярилцаад тохирч байсан юмнууд байгаа. Манай хүн надад бөхийн холбоог бөх хүн удирдмаар юм байна шүү гэж хэлж байсан. Би та нарын баталж өгсөн 10 хүнтэй хамт Их Эе хурлыг зохион байгуулж чадна.

"МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙГАА"

Улсын аварга Ч.САНЖААДАМБА:

– Их Эе хуралд оролцох 200 хүний хэд нь бөх, хэд нь жаяг дэгийн багийн хүмүүс байгаа юм бэ? Өнөөдөр яагаад ид барилдаж байгаа залуучууд энэ хуралд ирэхгүй байгаа юм. Өнөөдөр ид барилдаж байгаа бөхчүүдээс ганц ч хүн алга. Та нар 20 жил бөхийн асуудлыг ярьсан ч шийдсэн зүйл алга. 21 аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн, дэвжээний тэргүүн нар гээд дахиад 21 энгийн хүн Их Эе хуралд оролцох гээд байна. Ямар ч утгагүй 20, 30 хүн оролцох гээд байна ш дээ. Монгол үндэсний бөхийн холбоо юу ч хийхгүй байгаа шүү. Энд 2018 оны Цэцдийн зөвлөлийн гишүүд суугаад 2000 оныхоо Цэцдийн зөвлөлийн гишүүд дүрэм журмаар хуралдана гээд ярьж байна.

"БӨХИЙН ХОЛБОО ГЭЖ ГАНЦ АВАРГУУДЫН ХОЛБОО БИШ"

Улсын харцага Н.БАТЗАЯА:

– Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүдгүй аймгууд бий. Гэтэл аварга, арслан, гарьд цолтой аймгууд нь олуулаа энэ хуралд оролцох гээд байна. Тэрнийхээ оронд 21 аймагтаа тэнцүү квот олгох хэрэгтэй. Тэгээд л Увсаас их хүн орлоо, Архангайгаас их хүн орлоо гээд хэрүүл л болдог. Хуралд оролцох 200 хүнээ л 21 аймагтаа тэнцүү хуваах хэрэгтэй. Сумын заан ч бөх. Бөхийн холбоо гэж ганц аваргуудын холбоо биш. Дэвжээнд гарсан бөх болгоны холбоо. Тиймээс 21 аймагтаа хүмүүсийн тоо тэнцүү хуваах нь хамгийн зөв шийдвэр.

"ГАРЧИХСАН СЭРГЭЭШИЙГ ХАРИУГ НУУЖ БАЙВАЛ БИ ИЛРҮҮЛЖ, ХЭЛЭХ ЁСТОЙ"

Улсын харцага Г.ГАНХУЯГ:

– Олон жил будиллаа, одоо хуралдах цаг нь болсон. Бөхийн цаашдын хөгжил, чигийг зөв зүйтэй сонгож удирдан явуулах хүмүүс нь бид. Хоёр холбоо гэж ярьдаг байсныг одоо цэгцлээд үндэснийхээ спортыг аврах нь зүйтэй л гэж сэтгэл санаа нэгдээд байж байна. Баяр наадмын комисст ажилласан найз маань надад улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн сэргээшийн хариу гарсан гэж хэлсэн л дээ. Харин баяр наадмын комиссынхон хариу ирээгүй гэж байна лээ. Миний хувьд батлагдаагүй мэдээллийг сошиалаар цацсан нь буруу. Гэхдээ гарчихсан сэргээшийг хариуг нууж байвал би илрүүлж, хэлэх ёстой. Долдугаар сарын 13-нд илгээсэн хариу бол өдөртөө л гарчихна. Харин тэр сэргээшийн хариуг хариуцаж байгаа хүн наашаа ирэхдээ л алхаад байх шиг байна. Их л удаж байна даа. Жил болгон л гурав, дөрвөн хүн сэргээш хэрэглэсэн байна гэж сонсогддог гэвч нэг эсвэл хоёр хүн хэрэглэсэн болдог. Мөн Монголын үндэсний олимпийн хорооны өмнөх удирдлагууд 41 хүний сэргээшийн хариуг нуун дарагдуулсан гэсэн сураг байгаа. Тэгэхээр ахиад тийм зүйл болохгүй гэсэн баталгаа байхгүй ш дээ.

"БӨХ ГАНЦААР БАЙГААД ХООРОНДОО НОЦОЛДООД БАЙВАЛ ТЭР НААДАМ БОЛОХГҮЙ"

Бөхийн зүтгэлтэн Б.ТҮМЭНБАЯР:

– Аймгуудад нь Их Эе хуралд оролцох хүмүүсийн тоог хуваагаад дан бөхчүүд хуралдана гэдэг бол Монгол бөх өөрийн аксиомоо алдаж байна гэсэн үг. Бөх ганцаар байгаад хоорондоо ноцолдоод байвал тэр наадам болохгүй. Жаяг дэгийн баг, засуул, үзэгч нар бас байна. Хоёр бөх ноцолдоод байвал тэр чинь бэлтгэл болно. Улсын аварга, арслангүй аймгууд байгаа. Гэхдээ тэглээ гээд хий орон тоо өгч болохгүй. Ч.Санжаадамба аваргын хэлж буйгаар бид, бөхийн зүтгэлтнүүд хэрэггүй гэдэг бол буруу. Бид байхгүй бол наадам доголдоно.

"НААДМААР НУСНЫ АСУУДАЛД ОРООЦОЛДСОН АХМАД ӨНӨӨДӨР БӨХИЙН ӨРГӨӨНД СУУЖ БАЙНА"

Аймгийн арслан С.ЕРӨӨЛТ:

– Өнөөдөр ирц сайн байна. Гол асуудал нь удахгүй явагдах Их Эе хурлынхаа товыг тогтоох байсан. Харин есдүгээр сарын 19-нд гээд тогтоочихлоо. Ирэх хурлаар үндэсний бөхийн маргаанууд, хоёр холбооны асуудал гэх зэрэг тулгамдаад буй асуудлуудаа нэг талд нь гаргах байх. Их ч чухал Цэцдийн зөвлөлийн хурал боллоо. Их Эе хуралд оролцох хүмүүс бөхийн хүрээлэлдээ нэр хүндтэй, нөлөө бүхий хүмүүс байна гэж бодож байна. Хүний тоо олон байлаа гээд асуудал чанартай шийдэгдэнэ гэсэн үг биш. Тиймээс Их Эе хуралд 200 хүн оролцоно гэдэг бол боломжийн тоо. Ажлаа хийж чадахгүй байгаа, чадваргүй болсон хүмүүс эртхэн суудлаа хийж бүтээе гэсэн залуустаа тавьж өгөх хэрэгтэй. Шинэ уур амьсгал орж байгаагаа мэдрээд залуу үе болон ахмад үе маань хамтарч ажиллах ёстой. Тэрнээс биш дархлагдсан юм шиг хүмүүс байна. Жишээлбэл, баяр наадмаар нусны асуудалд орооцолдсон ахмад өнөөдөр Монгол бөхийн өргөөнд сууж байна л даа. Энэ хүн ёс жудгаа эрхэмлээд өөрөө хүмүүсээс уучлалт гуйгаад энэ өргөө рүү орж ирэх ёс зүйн шаардлагыг хангахгүй байна. Энэ мэтчилэн засах зүйлс байгаа. Залуу үеэ сонсох хэрэгтэй байх гэж би бодож байна.

Олон жилийн маргаан одоо эцэслэгдэх үү эсвэл бүр их хагарал руу "чирэх" үү гэдэг нь ирэх есдүгээр сарын 19-ний өдөр хуралдуулах Их эе хурлаас тодорхой болно. Ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн Үндэсний бөхийн холбооны маргаан нэг талдаа гарч, наадамчин олноо баясгадаг, үндэсний бөхийн өв уламжлалаа хадгалсан хэвээр байхыг нь ард түмэн хүсч байгаа шүү гэдгийг онцлоё.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bukhnuud 2020-09-07 202.9.40.68

TARGAN BANDI NARIIN TENEGTEHIIG HARSNAAS AZARGAN TAHIANII ZODOON UZSEN NI DEER. UURUU OICHSON HUUHED UILDAGGUI GEDEG DEE.

Avatar

ccc 2020-09-07 103.229.123.163

Bayanmonkhtei gazar balagtai…Naad ovgon chin hor l hutgana.

Avatar

зочин 2020-09-07 66.181.166.196

чадахгүй ээ, тэнэгүүдийн хэрүүл хэзээ ч дуусахгүй

Avatar

Зочин 2020-09-07 202.126.88.225

Бөхчүүдийн хэрүүл дуусахгүй ээ, хэрүүл нь хэтрээд алалцчихгүй л бол их юм

Avatar

Зочин 2020-09-07 203.91.119.54

baynmonh abarga olon jil ene margaaniig arilgahiin toloo temtssen dee.o;odoo neg tiish ni bolgoj shiideh bailgvidee

Avatar

Май шүү 2020-09-07 202.21.96.212

тархины тураалтай хөдөөний халтаруудын хөлс баасандаа хутгалдсан юмнуудын хэрүүл хэнд хамаатай юм, бүгдээрээ дандаа өөдгүй бэртэгчин хөгийн юмнууд байдаг гэсэн шд, хүүхнүүдээс дор шиг хов жив хөөцөлдөж гүйсэн юмнууд, хархад нээх худлаа юу билээ гүндүүгүй ч билүү, яс юман дээрээ дандаа хөгийн юмнууд байдаг, тиймдээ ч учраа олоод барилдчихаж чадахгүй хэдэн арван жилээр хэрүүл хийж бөхийн өргөө гэж бас нөгөө хөдөөний зохиолын дуучдын ам барьсан дуучинцаруудын орогнодог газраа булаацалдаал байж бн

Avatar

МОНГОЛ БӨХ 2020-09-07 202.179.27.105

ҮРЖИНГИЙН ХҮРЭЛБААТАРЫГ ХАСАХГҮЙ БОЛ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ХАР ХОР АТАА ЖӨТӨӨ х****л ХЭРҮҮЛ БУЗАР БУЛАЙ МУУ МУУХАЙ ЕРӨНЦИЙН БҮХ ГУТАМШИГ НҮҮРЛЭСЭЭР БАЙХ БОЛНО.

Avatar

Зочин 2020-09-07 122.201.31.153

Их эе ч гэх шиг! Ккк. Нэг л их сүржин нэртэй юм! Хэдэн бөх л цуглаж өөрсдийн жижигхэн асуудлаа ярилцдаг хаалттай цуглаан бздэ! Тив дэлхийн Дайн энхийн асуудал шийддэг аятай !

Avatar

Mongol 2020-09-07 139.162.54.129

Shunaltai huviin sonirholtoi l*******d

Avatar

Po 2020-09-07 202.55.188.38

Baynmonk zailaa

Avatar

Зочин 2020-09-07 202.179.21.214

баянмөнх гантогтох нар холдооч зайлаач Монгол бөхөөс… Идсэн цадсан шинжгүй

Avatar

Зочин 2020-09-07 64.119.24.11

Ene teneguud uchiraa olno gej yu baih ve. Negent turuus tsol olgodpgoos hoish turiin baiguullaga bolgoh heregtei. Dargiig n zasgiin gazraas tomilj baina biz

Avatar

Зочин 2020-09-07 64.119.21.176

Ulsiin avarga erhembayariig buhiin holvoonii terguund songoh yostoi

Avatar

cc 2020-09-07 103.229.123.163

tolgoi ni hurehgui. Arai siirgeeree Magalaa ni deer biz

Avatar

zochin 2020-09-07 202.21.103.86

baur xurgie mustapad .oboo l doo xasaguud xaramch oboo um egchee . ungexel estoi um zeb bainaa .xasaguudaa sain demjeerei ta nar mini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж