Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй сумын эмнэлэгт ханджээ.
Энэ талаар аймгийн Мэргэжлийн хяналтын дарга Б.Баттүвшингээс тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдөр өглөө 10.00 цагийн орчимд гуравдугаар сургуулийн бага ангийн 10 гаруй хүүхэд хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй эмнэлэгт хандсан. Үдээс хойш хүүхдийн тоо нэмэгдэж, 30 гаруй болоод байна.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс гадна мэргэжлийн хяналтын таван байцаагч, нэг мал эмнэлгийн эмч шуурхай ажиллаж, сургуулийн үдийн цайнаас дээж авч, тандалт хийж байна.
Шинжилгээний хариу маргааш гарна. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна” гэв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ