Өмнөд Миссисипийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчид тамирчин болон туранхай биетэй эрчүүдтэй харьцуулахад илүүдэл жинтэй эрчүүдэд хамгийн сайн эцгийн шинж чанарууд давамгай байдаг хэмээн хариулсан аж.
Дээрх судалгаанд 800 хүн хамрагдсан байна. Тэдэнд янз бүрийн галбиртай эрчүүдийн зураг үзүүлж, эцэг эхийн ямар эерэг болон сөрөг шинж чанар байгааг нэрлэхийг хүсчээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдод хүүхдэд гэрийн даалгавар хийхэд нь туслах, шинэ зүйл заах, түүнийг хамгаалах, эсвэл эсрэгээрээ хүүхдүүдээс залхах чадвар гэх мэт чанаруудыг нэрлэх даалгавар өгсөн байна.
Судалгаанаас харахад хүмүүс илүүдэл жинтэй эрчүүдийг илүү эелдэг, илүү үнэнч хүн гэж үзсэн бол спортлог, туранхай эрчүүдэд илүү сөрөг шинж чанарууд байна гэжээ.
Судалгааг зохиосон Дональд Сакко хэт тарган эрчүүдийг бас сөрөг байдлаар үнэлж болохыг тэмдэглэсэн байна. Тэрбээр “Илүүдэл жинтэй эрчүүд дэггүй байх нь түгээмэл тул сайн аав болж чадахгүй” гэжээ.
Эх сурвалж: THE TIMES
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ