Хүний амьдралын хамгийн аз жаргалгүй насыг тогтоожээ | News.MN

Хүний амьдралын хамгийн аз жаргалгүй насыг тогтоожээ

Хүний амьдралын хамгийн аз жаргалгүй насыг тогтоожээ

Хүний амьдралын хамгийн аз жаргалгүй насыг тогтоожээ

АНУ-ын Дартмут коллеж, Эдийн засгийн судалгааны үндэсний товчооны эрдэмтэд хүн хэдэн насандаа амьдралынхаа хамгийн аз жаргалгүй үеийг туулдаг болохыг тогтоожээ. Судалгааны материал бүхий баримт бичгийг тус товчооны вэбсайт-д байршуулсан байна.

Мэргэжилтнүүд 132 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бүх насны хүмүүсийн амьдралын сэтгэл ханамжийн түвшинг тогтоохыг зорьжээ. Эрдэмтэд хүний амьдралын хамгийн аз жаргалтай үе нь 18-20 насанд тохиодог бол түүнээс хойш нөхцөл байдал дордсоор, 47-48 насандаа дээд цэгтээ хүрдэг гэж үзсэн байна.

Хөгжингүй орнуудын оршин суугчдын хувьд 47 насанд, хөгжиж буй орнуудад 48 нас хоёр сартай, Орос, Хятад, Мексикт 43 насандаа хямралд ордог гэж мэдээлжээ. Энэ байдал нь 60 нас хүртэл үргэлжилдэг бөгөөд түүнээс хойш нөхцөл байдал аажмаар сайжирсаар 70 насандаа амьдралаас хамгийн их таашаал дахин авдаг байна. Энэ нь гадны хүчин зүйлээс бус, бие махбод дахь биохимийн процесс, дааврын түвшнээс хамаарч буйг судлаачид онцолжээ.

Б.ЖАРГАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-06 39.115.114.99

Эдийн засаг хямарснаас хойш жаргал гэдгийг үзээгүй

Avatar

Зочин 2020-09-06 192.82.78.162

Тэнгэрлэг Монголчуудын аз жаргал даавараас биш гэгээн зүрх сэтгэлээс нь, Тэнгэрийн ЭЗЭНий ерөөлөөс шалтгаалдаг шүү…

Avatar

Зочин 2020-09-06 192.82.74.50

Монголын нуудэлчид бух насаараа аз жаргалтай байдаг

Avatar

Зочин 2020-09-06 202.126.88.133

Bitgii s*** !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж