Хүний амьдралын хамгийн аз жаргалгүй насыг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2020.09.06-нд нийтлэгдсэн

Хүний амьдралын хамгийн аз жаргалгүй насыг тогтоожээ

Хүний амьдралын хамгийн аз жаргалгүй насыг тогтоожээ

АНУ-ын Дартмут коллеж, Эдийн засгийн судалгааны үндэсний товчооны эрдэмтэд хүн хэдэн насандаа амьдралынхаа хамгийн аз жаргалгүй үеийг туулдаг болохыг тогтоожээ. Судалгааны материал бүхий баримт бичгийг тус товчооны вэбсайт-д байршуулсан байна.

Мэргэжилтнүүд 132 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бүх насны хүмүүсийн амьдралын сэтгэл ханамжийн түвшинг тогтоохыг зорьжээ. Эрдэмтэд хүний амьдралын хамгийн аз жаргалтай үе нь 18-20 насанд тохиодог бол түүнээс хойш нөхцөл байдал дордсоор, 47-48 насандаа дээд цэгтээ хүрдэг гэж үзсэн байна.

Хөгжингүй орнуудын оршин суугчдын хувьд 47 насанд, хөгжиж буй орнуудад 48 нас хоёр сартай, Орос, Хятад, Мексикт 43 насандаа хямралд ордог гэж мэдээлжээ. Энэ байдал нь 60 нас хүртэл үргэлжилдэг бөгөөд түүнээс хойш нөхцөл байдал аажмаар сайжирсаар 70 насандаа амьдралаас хамгийн их таашаал дахин авдаг байна. Энэ нь гадны хүчин зүйлээс бус, бие махбод дахь биохимийн процесс, дааврын түвшнээс хамаарч буйг судлаачид онцолжээ.

Б.ЖАРГАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж