“Хүүхдийнхээ РД-ыг хуурамч 141072 дугаарт бүртгүүлж болохгүй” | News.MN

“Хүүхдийнхээ РД-ыг хуурамч 141072 дугаарт бүртгүүлж болохгүй”

“Хүүхдийнхээ РД-ыг хуурамч 141072 дугаарт бүртгүүлж болохгүй”

“Хүүхдийнхээ РД-ыг хуурамч 141072 дугаарт бүртгүүлж болохгүй”

Хүүхдийн 1072 хувьцааны ногдол ашгийг ebarimt аппликейшн ашиглан авах боломжтой гэсэн мэдээллийг ашиглан иргэдийг хуурч, залилан мэхлэх оролдлого гарч байгааг албаныхан анхаарууллаа.

Цахим сүлжээнд “1072 хувьцааны данс нээлгээгүй хүмүүс болон дансаа нээлгэсэн боловч арилжааны банкны дансны дугаараа өгч амжаагүй хүмүүс ebarimt ашиглан ногдол ашгийн мөнгөө авах боломжтой. Харин хүүхдийн 1072 хувьцааг 141072 дугаарт регистрийн дугаараа бичиж, зай аваад хүүхдийн мөнгө авдаг дансыг нь бичиж бүртгүүлнэ” гэх мэт худал хуурмаг зар, мэдээлэл олноор цацагдаж байна.

Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс албан ёсоор мэдээлэхдээ “Иргэн таны хүүхэд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн бол ebarimt аппликейшн ашиглах болон ebarimt.mn сайтад хандан шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн регистрийн дугаараар бүртгэл үүсгэхэд ebarimt системээс автоматаар тухайн хүүхдийн мөнгөний дансыг санал болгоно. Эцэг эх нь зөвшөөрсөн тохиолдолд тийм гэсэн товчлуурыг дарснаар баталгаажиж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашгийн мөнгө хүүхдийн данс руу орно.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 158989 тусгай дугаар руу регистрийн дугаар /РД/-аа (эхний хоёр үсгийг латинаар бичнэ) илгээхэд танд байгаа хувьцааны хэмжээ болон үнэт цаасны данс нээлгэсэн компанийн нэр, холбогдох утасны дугаар ирнэ. Энэ дагуу тухайн үнэт цаасны компани руу холбогдоод лавлах боломжтой.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

З 2020-09-06 66.181.191.200

141072 дугаарт явуулсан Одоо яах вэ Хуурамч бол цагдаа яагаад шалгахгүй байгаан бол

Avatar

horol qaraw 2020-09-06 66.181.161.52

horol qaraw bp86092406 dorj bp73082613 bp11261803

Avatar

Undrah 2020-09-06 202.9.46.141

Odoo tged orohgu bol yahiin bee heleed ogoochee

Avatar

Зочин 2020-09-06 202.21.119.98

Хэн нэгэн хуурамч мэдээлэлд хууртахыг хүлээгээгүй юм бол 141072 дугаарыг цагдаад өгч шалгуулаачээ

Avatar

Зочин 2020-09-06 150.129.140.31

Za bitgii hudlaa yari ebarimt aas asuultaa huuhded zuvhun fans neej avna gej bna

Avatar

Зочин 2020-09-06 202.126.89.104

Хүүхдэд яаж данс нээх вэ

Avatar

Мөнхжаргал 2020-09-06 66.181.161.63

Зарим нэг нь "муу санаатай энэ тэр" ..гээд л байсан…
Муухай хүмүүс байж л байгаа биз дээ…

Avatar

Зочин 2020-09-06 103.212.119.200

Угаасаа төр нь ийм аргаар хүмүүсийг хулхидаад байгаан бишүү? Хэн ч иймэрхүү юмыг шалгахгүй…

Avatar

Зочин 2020-09-06 202.9.40.58

141072 дугаарын талаар албан ёсны мэдээлэл хийгээчээ Цагдаагын газар, засгийн газар!

Avatar

Зочин 2020-09-06 202.9.40.58

Тэгээд энэ хуураич дугаараас ирж бгаа мессэж чинь эзэнгүй агаараас ирээгүй биз дээ Хууль хяналт, цагдаагын байгууллага шалгаачээ Ийм их мөнгөөр үүрэн холбооны байгууллагдыг хөлсөлж цацаж бгаа луйварчдыг илрүүлээчээ. Манайд ард иргэдээ хамгаалдаг төр хууль хяналт гэж бна уу

Avatar

Зочин 2020-09-06 150.129.140.218

Энэ тусгай дугаарыг хэн дуртайд нь өгдөг юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж