“Уолт Дисней” кино компанийн шинэ бүтээл “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны кино наймдугаар сарын 4-нд цахим платформ ашиглан нээлтээ хийсэн. Дэлхий дахинаа нээлтээ хийсэн уг бүтээлд монгол залуус эзэнт гүрний цэргүүд, хааны хамгаалагчийн дүрд тогложээ.
Монгол киноны орлон тоглогчид 2018 онд Шинэ Зеланд улсыг зорин очиж, хоёр сар гаруй хугацаанд ажилласан байна. Тодруулбал, мэргэжлийн 15 орлон тоглогч, морь унаач 35 хүн, дөрвөн орчуулагчийн баг урилгаар ажилласныг уран бүтээлчид дуулгалаа.
Энэ талаар монгол орлон тоглогчдын нэг Б.Нандин-Эрдэнэ ярихдаа “Монгол орлон тоглогчид өмнө нь "Нетфликс"-ийн бүтээл “Марко Поло” цувралын төсөлд ажилласан. Тэр үеэр морины мастерын урилгаар “Мулан” кинонд урилгаар очиж ажилласан. “Мулан” киноны албан ёсны нээлт есдүгээр сарын 4-нд Монголд болсон.
“Мулан” есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн “Disney+” суваг дээр 29.99 ам.долларын үнээр тавигдсан. Уг киног бүтээхэд “Уолт Дисней” компани 200 сая ам.доллар зарцуулжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ