Урд хөршийн ганц мод боомтын татан авалт сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Ерөнхий сайд хоёр жилийн өмнө нүүрс тээврийн жолооч нартай уулзахдаа тайван зогсоол, амрах байр бүхий халуун ус, хоолны газар, зам дагуу бие засах газрууд гээд нийгмийн дэд бүтцийн асуудлуудыг шийдэхээ хэлж байсан. Энэ ажлууд 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Өдгөө 86 хувийн гүйцэтгэлтэй яваа Тээвэрчдийн хотхон гэхэд:
-14000 гаруй жолооч амрах боломжтой.
-2500 автомашины зогсоолтой
-Жолооч нарт зориулсан эмнэлэгтэй
-Кинотеатртай /220 хүний суудалтай/
-Камерын хяналтын системтэй,
-Харуул хамгаалалттай.
-Бүрэн гэрэлтүүлэгтэй орчин үеийн хотхон тун удахгүй ашиглалтад орох гэж байна.
Үлдэгдэл санхүүжилтийг даруй шийдвэрлэхийг Сангийн сайдад үүрэг болгожээ.
Жолооч нар: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орвол бид ажилгүй болох уу?
Ерөнхий сайд: Үгүй. Та бүхэн ажлаа аюулгүйн дүрэм журмыг хангасан, хүнд даацын авто замаар цаашид тээвэрлэлтээ үргэлжлүүлж хийнэ. Төмөр зам, авто замаар экспорт хосолж явна. Төмөр замаар жилдээ 30 сая тн, автозамаар 20 сая тн нүүрс тээвэрлэх тооцооллоор бид ажиллаж байна.
Мөн жолооч нар цар тахлаас сэргийлэх зорилгоор жолооч нарын тусгаарлалтын хоног хугацаатай холбоотой асуудлуудыг Ерөнхий сайдад хэлж байлаа.




























Зочин 2020-09-06 202.72.245.125
Төмөр зам баригдлаа шүү Хэн бариулсан хэн барьсан нь тодорхой болно.Монгол улс хөнжиж Монгол ялна.Орос ах Хятал ах нар маш ууртай байгаа .Бид өөрсдөө барьсан шүү гадны тусламжгүй шүү
Зочин 2020-09-06 64.119.23.238
МАСКАА ЗҮҮ Л ДЭЭ .ТА ЗҮҮХГҮЙ БОЛ ХӨЛ ХОРИО ТАВЬЖ ЯАХИЙН?
irged 2020-09-06 66.181.161.53
very good
Жирийн Ард 2020-09-06 203.91.115.48
ЕС хийморьтой явна.
х*******н танк 2020-09-06 202.179.27.205
Женко Монголын нүүрсний тээврээсээ алдсан 10 тэрбум долларыг төлөх үү? Хятадын зах зээлд Монголтой өрсөлдөж нүүрсний үнэ унагах болсон Оросуудыг Женко бас Хятадаас гаргах ёстой
Зочин 2020-09-06 122.201.21.120
Бүтээн байгуулалтыг, хийж бүтээж байгаа ажлаа яагаад сурталчилж болохгүй билээ. Монголын мэдээлэл төр засгаа байга шүүмжилж харлуулсан сөрөг хүчний дан хар пиар болчоод байгаа шүү. Бүтээн байгуулалтын ажил, ,тэнд ажиллагсадын идэвх зүтгэлийг харуулсан,урам хайласан мэдээлэл маш чухал.
Зочин 2020-09-06 66.181.188.117
СУПЕР-ПОП -д итгэсээр тэнэг монголчууд аргагүй л үхэр
шоучин 2020-09-06 66.181.183.71
бөөн шоу
Зочин 2020-09-06 64.119.24.11
bas tumur zamiig zogsoono geh sanaa baina shuu