У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт боомтод нүүрсний тээврийн жолооч нартай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2020.09.06-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт боомтод нүүрсний тээврийн жолооч нартай уулзлаа

У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт боомтод нүүрсний тээврийн жолооч нартай уулзлаа

Урд хөршийн ганц мод боомтын татан авалт сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Ерөнхий сайд хоёр жилийн өмнө нүүрс тээврийн жолооч нартай уулзахдаа тайван зогсоол, амрах байр бүхий халуун ус, хоолны газар, зам дагуу бие засах газрууд гээд нийгмийн дэд бүтцийн асуудлуудыг шийдэхээ хэлж байсан. Энэ ажлууд 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Өдгөө 86 хувийн гүйцэтгэлтэй яваа Тээвэрчдийн хотхон гэхэд:

-14000 гаруй жолооч амрах боломжтой.

-2500 автомашины зогсоолтой

-Жолооч нарт зориулсан эмнэлэгтэй

-Кинотеатртай /220 хүний суудалтай/

-Камерын хяналтын системтэй,

-Харуул хамгаалалттай.

-Бүрэн гэрэлтүүлэгтэй орчин үеийн хотхон тун удахгүй ашиглалтад орох гэж байна.

Үлдэгдэл санхүүжилтийг даруй шийдвэрлэхийг Сангийн сайдад үүрэг болгожээ.

Жолооч нар: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орвол бид ажилгүй болох уу?

Ерөнхий сайд: Үгүй. Та бүхэн ажлаа аюулгүйн дүрэм журмыг хангасан, хүнд даацын авто замаар цаашид тээвэрлэлтээ үргэлжлүүлж хийнэ. Төмөр зам, авто замаар экспорт хосолж явна. Төмөр замаар жилдээ 30 сая тн, автозамаар 20 сая тн нүүрс тээвэрлэх тооцооллоор бид ажиллаж байна.

Мөн жолооч нар цар тахлаас сэргийлэх зорилгоор жолооч нарын тусгаарлалтын хоног хугацаатай холбоотой асуудлуудыг Ерөнхий сайдад хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж