1072 хувьцааны ногдол ашгаа аваагүй иргэд юу анхаарах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.09.06-нд нийтлэгдсэн

1072 хувьцааны ногдол ашгаа аваагүй иргэд юу анхаарах вэ?

1072 хувьцааны ногдол ашгаа аваагүй иргэд юу анхаарах вэ?

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн 2019 оны ногдол ашиг 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө иргэдийн дансанд орж эхэлсэн.

Үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг тулган баталгаажуулсан 857.491 иргэний ногдол ашгийн мөнгийг арилжааны банкны данс руу шилжүүлж эхэлсэн тухай "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" компаниас мэдээлсэн билээ.

Үнэт цаасны компанид дансаа нээлгэж байсан ч ногдол ашгаа арилжааны банкны ямар дансны дугаараар авах вэ гэдгээ баталгаажуулаагүй 600 мянга гаруй иргэн байгаа аж.

Хэрэв таны дансанд ногдол ашгийн мөнгө ороогүй байгаа бол дараах алхмуудыг хийх боломжтой. Үүнд:

  1. 1072 хувьцааны ногдол ашгаа аваагүй байгаа иргэд үнэт цаасны компани дээрээ очиж, дансаа баталгаажуулж амжихгүй байгаа бол ebarimt аппликейшн ашиглан, ногдол ашгаа авах боломжтой.
  2. 158989 тусгай дугаар руу регистрийн дугаар/РД/-аа (эхний хоёр үсгийг латинаар бичнэ) илгээхэд танд байгаа хувьцааны хэмжээ болон үнэт цаасны данс нээлгэсэн компанийн нэр, холбогдох утасны дугаар ирнэ. Энэ дагуу тухайн үнэт цаасны компани руу холбогдоод лавлаж болно.
  3. Данс нээлгэсэн үнэт цаасны компанийн цахим хуудаст нэвтэрч, онлайнаар арилжааны банкны дансаа баталгаажуулж болно.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж