Сонгинохайрхан дүүргээс Лаос улсын иргэний цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2020.09.06-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүргээс Лаос улсын иргэний цогцос олджээ

Сонгинохайрхан дүүргээс Лаос улсын иргэний цогцос олджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс есдүгээр сарын 2-нд Бүгд Найрамдах Лаос улсын иргэн нас барсан байдалтай олдсон гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах орон сууцны гадна үүргэвч үүрсэн эрэгтэй хүн хэвтэж байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж, амь хохирогч нь Бүгд Найрамдах Лаос Улсын 60 настай иргэн болохыг тогтоожээ. Улмаар хэргийн газраас эд мөрийн баримтаар хар өнгийн үүргэвч хураан авч, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Урьдчилсан дүгнэлтээр талийгаач нь зүрхний өвчний улмаас нас барсан байж болзошгүй байгаа аж. Нас барсан Лаос улсын иргэн нь манай улсад 34 жил амьдарчээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж