Сурагчдыг хар тамхинаас сэргийлэх сургалтад хамруулна

Хуучирсан мэдээ: 2020.09.06-нд нийтлэгдсэн

Сурагчдыг хар тамхинаас сэргийлэх сургалтад хамруулна

Сурагчдыг хар тамхинаас сэргийлэх сургалтад хамруулна

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг хумих, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хасах-25” аян өрнүүлж буй юм. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас мансууруулах бодисын талаарх ойлголт, хэрэглээний тархалт тодруулах судалгаа авах юм байна.

Судалгаанд 10 000 орчим сурагч хамруулахаар төлөвлөжээ. Мөн НҮБ-аас гаргасан стандартын дагуу 211 сургуулийн 1079 бүлгийн 29 мянган сурагчид “Мансууруулах бодисын хор хөнөөл” сэдвээр сургалт явуулах ажээ. Нийт 91 мянга гаруй сурагчийн ар гэрийнхэн, асран хамгаалагч нарт энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах юм байна. Мөн аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнуудад ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох ажээ.

Манай улсад хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон хүмүүсийн 88 хувь нь 35 насныхан бөгөөд түүний 5.7 хувь нь сурагч байна. Эцэг, эхчүүд хүүхдээ хар тамхи хэрэглэдгийг цагдаагийнхнаас сонсоод ихэд цочирддог ажээ. Тиймээс Хар тамхитай тэмцэх газрынхан мэргэшсэн сэтгэлзүйчтэй болж, эцэг эх болон сурагчдад ганцаарчилсан зөвлөгөө өгч эхэлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж