Транзит тээврийн жолоочоос чихэр авсан хүүхдүүдийг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.09.06-нд нийтлэгдсэн

Транзит тээврийн жолоочоос чихэр авсан хүүхдүүдийг тусгаарлажээ

Транзит тээврийн жолоочоос чихэр авсан хүүхдүүдийг тусгаарлажээ

Транзит тээврийн жолооч зам дагуу тоглож байсан хүүхдүүдэд цонхоор чихэр шидэж өгсөн зөрчил гаргаж, хүүхдүүдийг тусгаарлалтад авчээ. Тодруулбал, ОХУ-ын бараа бүтээгдэхүүний транзит тээвэрлэж явсан жолооч есдүгээр сарын 4-нд хилээр нэвтрэх явцдаа Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зам дагуу тоглож байсан хүүхдүүдэд машины цонхоор чихэр шидэж өгсөн зөрчил гаргасан байна.

Хүүхдүүдийн хувьд тав, зургаа, долоо, ес, 12 настай зургаан настай бөгөөд албаныхан асран хамгаалагчдынх нь хамт тус сумын эмнэлэгт тусгаарлалтад авчээ. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас ариутгал халдваргүйтгэл хийж, хяналт тавьж ажилласан талаар мэдээллээ.

Улсын хэмжээнд есдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 68 тусгаарлан ажиглах байруудад нийт 4.186  иргэн байна. Үүнээс Монгол Улсын 3.459 иргэн, гадаад улсын 84 иргэн байна. Мөн Засгийн газрын шийдвэрээр татан авсан гадаад улсын ажиллах хүчний 643 хүн байгаа юм. Үүнд: Улаанбаатар хотод 3.459, орон нутагт 595, Дархан-Уул аймагт хоёр, Сэлэнгэ аймагт тав, Дорноговь аймагт 119, Өмнөговь аймагт 288, Төв аймагт 173, Увс аймагт дөрөв, Хөвсгөл аймагт дөрвөн иргэн байна.

Тусгаарлалтын аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын нийт 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
10
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж