С.Баяр байдлыг хурцатгалгүй хүлээхийг У.Хүрэлсүхээс хүсчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

С.Баяр байдлыг хурцатгалгүй хүлээхийг У.Хүрэлсүхээс хүсчээ

МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баяр тун удахгүй, гуравдугаар сарын 18-22-ны үед эх орондоо ирэх сурагтай байна. Түүнтэй МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Удирдах зөвлөлийн бусад гишүүд байнга утсаар ярьж, цахим шуудангаар харилцаж байгаа аж. С.Баяр даргын бие тийм ч сайн тэнхрээгүй, чилээрхүү байгаа гэж ойрын эх сурвалж хэлэв. Хэдий тийм ч эх орондоо очиж МАХН-ын бага хурлыг хуралдуулах ёстой гэж үзжээ.
Сүүлийн үед МАХН дотор бужиг­наантай байх болсон. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, дүүргийн намын хорооны дэд дарга Г.Бямбасүрэнг намаас хасах шийдвэр гаргаснаас болж тус дүүргийн МАХН-ын 17 гишүүн намаасаа гарахаа мэдэгдээд буй. Энэ мэт бужигнаан үүссэнд С.Баяр дарга санаа зовж ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй холбоо барьсан аж. Тэгэхдээ С.Баяр дарга “Нам дотор бужигнаан гаргалгүй, байдлыг хурцатгалгүй  хүлээж бай. Би байхгүй бол чи ч энэ албан тушаал дээрээ байхгүй шүү” гэсэн утгатай үг хэлжээ. Өөрөөр хэлбэл, би МАХН-ын дарга байсан цагт чи ерөнхий нарийн бичгийн дарга байна. Харин би ажлаа өгвөл чи наад албан тушаалаа бас өгөх хэрэгтэй болно гэсэн утгатай зүйл хэлсэн байна.
Ямар боловч ирэх сард МАХН-ын бага хурал болно. Үүний дараа нэг их удаалгүй  МАХН-ын их хурлыг хурал­дуулж намын шинэ даргын асуудлыг хэлэлцэж магадгүй гэсэн яриа тус намынхны зүгээс дуулдах болов. Ялангуяа МАХН-ын “Ард­чилал-шинэчлэл, Уламжлал-шударга ёс” жигүүрийнхэн энэ талаар нэлээд ярилцах болжээ.
С.Баяр ямар боловч өөрийн талын хүнд МАХН-ын даргын албаа шилжүүлэх тооцоо хийж байгаа бө­гөөд их улс төрд дахин орж ирэхээр идэвхийлэн хөөцөлдөх болсон Мон­гол Улсын экс Ерөнхийлөгч Н.Энх­баярын нөлөө газар авахаас нэлээд жийрхэж байгаа аж.
Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж