Итали: Шаардлагагүй газар маск зүүсэн хүнийг шийтгэнэ | News.MN

Итали: Шаардлагагүй газар маск зүүсэн хүнийг шийтгэнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.06-нд нийтлэгдсэн

Итали: Шаардлагагүй газар маск зүүсэн хүнийг шийтгэнэ

Итали: Шаардлагагүй газар маск зүүсэн хүнийг шийтгэнэ

Олон улсын эрүүл мэднийн байгууллагууд хүмүүст аль болох үргэлж маск зүүхийг зөвлөж байгаа билээ. Гэвч Италийн Сутри хотын дарга Витторио Сгарби шаардлагагүй газар маск зүүсэн хүмүүсийг шийтгэх шийдвэр гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар коронавирус Италийн 275 мянган хүнд халдварлаж, 35500 хүний аминд хүрчээ. Италийн нийт нас барагсдын тоо Сутри хотын нийт хүн амаас долоо дахин илүү аж. Гэвч Сгарби маск зүүхэд тодорхой хэмжээ хязгаар хэрэгтэй хэмээн үзжээ.

Урлагийн түүх судлаач мэргэжилтэй тэрбээр шаардлагагүй газар маск зүүсэн хүнийг торгох санааг нь одоохондоо Италийн засгийн газар зөвшөөрөөгүй байгааг хэлээд “Би дээрх шийдварийг өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй терроризмаас сэргийлэх хуулийг бодолцож үзээд гаргасан. Тус хуулинд хувь хүн олон нийтийн газарт царайгаа нуун зорчихыг хориглодог юм. Тус хуулийг зөрчсөн тохиолдолд нэгээс хоёр жил шоронд хорих, эсвэл 2000 ам.доллараар торгох зэрэг ял оноодог” хэмээн онцолжээ.

Сгарби өөрийнх нь хоригийг зөрчсөн хүнд тийм ч хүнд шийтгэл оноохгүй гэдгийг, хүмүүс маск зүүх шаардлагатай газруудад зүүх ёстой хэвээрээ гэдгийг тодорхойлж, “Жишээ нь хоол идэж байхдаа маск зүүх нь утгагүй хэрэг” хэмээсэн байна.

Тэрбээр ийнхүү нийтийн санаа бодлын эсрэг байр суурьтай байгаа нь анхны удаа биш юм. Жишээ нь, Сгарби цар тахлын эхэн үед коронавирусийг ердөө л ханиад хэмээн тодорхойлж байсан ч нас барагсдын тоо санаанд оромгүйгээр өссөний дараа албан ёсоор уучлал гуйсан билээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баасансүрэн 2020-09-06 202.126.90.30

Байж ядсан мангар вэ

Avatar

Зочин 2020-09-06 66.181.187.172

z**l

Avatar

Зочин 2020-09-06 103.57.94.237

спорт урлагийн маанагууд угаасаа янз бүрийн т1 юм сэтгэнэ

Avatar

Зочин 2020-09-06 150.129.142.146

Бодвол манайх шиг хууль санаачилж батлуулж төрөөс боломжийн хишиг хүртдэг байх л даа одоо тэгээд нөгөө замбараагүй бодит биш хуулиуддаа орооцолдоод тээглэж унаад л манай орчуулга нь ч авах юм алга шаардлагагүй газар маск зүүнэ гэж юу байхав дээ аргагүйн эрхэнд л маск зүүж байна хүмүүс маск зүүсэн хүнийг одоо хардаж сэрдэж сэжиглэж эхэлж байгаа юм байх даа өвчтэй эсвэл а-лан хядагч байж болзошгүй гэх гэж байгаа юм уу

Avatar

ZOCHIN 2020-09-06 180.150.83.201

YG UNEN BOL TENEGEEREE TURII BARIJIINADAA….

Avatar

Зочин 2020-09-06 155.4.39.118

balai italichuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж