Итали: Шаардлагагүй газар маск зүүсэн хүнийг шийтгэнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.06-нд нийтлэгдсэн

Итали: Шаардлагагүй газар маск зүүсэн хүнийг шийтгэнэ

Итали: Шаардлагагүй газар маск зүүсэн хүнийг шийтгэнэ

Олон улсын эрүүл мэднийн байгууллагууд хүмүүст аль болох үргэлж маск зүүхийг зөвлөж байгаа билээ. Гэвч Италийн Сутри хотын дарга Витторио Сгарби шаардлагагүй газар маск зүүсэн хүмүүсийг шийтгэх шийдвэр гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар коронавирус Италийн 275 мянган хүнд халдварлаж, 35500 хүний аминд хүрчээ. Италийн нийт нас барагсдын тоо Сутри хотын нийт хүн амаас долоо дахин илүү аж. Гэвч Сгарби маск зүүхэд тодорхой хэмжээ хязгаар хэрэгтэй хэмээн үзжээ.

Урлагийн түүх судлаач мэргэжилтэй тэрбээр шаардлагагүй газар маск зүүсэн хүнийг торгох санааг нь одоохондоо Италийн засгийн газар зөвшөөрөөгүй байгааг хэлээд “Би дээрх шийдварийг өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй терроризмаас сэргийлэх хуулийг бодолцож үзээд гаргасан. Тус хуулинд хувь хүн олон нийтийн газарт царайгаа нуун зорчихыг хориглодог юм. Тус хуулийг зөрчсөн тохиолдолд нэгээс хоёр жил шоронд хорих, эсвэл 2000 ам.доллараар торгох зэрэг ял оноодог” хэмээн онцолжээ.

Сгарби өөрийнх нь хоригийг зөрчсөн хүнд тийм ч хүнд шийтгэл оноохгүй гэдгийг, хүмүүс маск зүүх шаардлагатай газруудад зүүх ёстой хэвээрээ гэдгийг тодорхойлж, “Жишээ нь хоол идэж байхдаа маск зүүх нь утгагүй хэрэг” хэмээсэн байна.

Тэрбээр ийнхүү нийтийн санаа бодлын эсрэг байр суурьтай байгаа нь анхны удаа биш юм. Жишээ нь, Сгарби цар тахлын эхэн үед коронавирусийг ердөө л ханиад хэмээн тодорхойлж байсан ч нас барагсдын тоо санаанд оромгүйгээр өссөний дараа албан ёсоор уучлал гуйсан билээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж