БНАСАУ өндөр албан тушаалтнууддаа хариуцлага тооцно | News.MN

БНАСАУ өндөр албан тушаалтнууддаа хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2020.09.06-нд нийтлэгдсэн

БНАСАУ өндөр албан тушаалтнууддаа хариуцлага тооцно

БНАСАУ өндөр албан тушаалтнууддаа хариуцлага тооцно

БНАСАУ зүүн эрэг дээрх үерээс болсон хохирлын хариуцлагыг нутгийн өндөр албан тушаалтнуудад хүлээлгэхээ мэдэгджээ.

Ажилчдын намын "Родон" сонинд далайн эргийн Вонсан хот үерээс болж хохирсон нь удирдах албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал, тушаал дутуу биелүүлж, бэлтгэл муу хийсний үр дагавар хэмээн шүүмжлэн бичжээ. Сонинд чухам хэдэн хүн нас барсан, хэдэн хүн гэмтсэн нь тодорхойгүй, зөвхөн “хэдэн арван хүн” хэмээн бичсэн байна.

Вонсан хотын удирдлагуудад дээрээс "Эрсдэл ихтэй байгууламжуудыг даруй тодорхойлж, хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх” тушаал өгсөн байжээ. Түүнчлэн хариуцлага алдсан гэх албан тушаалтнуудад шийтгэл оноох шийдвэрийг эрх баригч намын хурлаар шийдсэн байна.

Нарийн мэдээлэл хомс тул Уонсан хотын удирдлагууд үнэхээр хариуцлагагүй ажилласан уу? Эсвэл эрх баригч намын зүгээс тэднийг хилсээр гүтгэж байна уу гэдгийг тодорхой хэлэхэд бэрх юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-06 202.9.40.51

Байгалийн гамшиг хэлж ирэхгүй шүү дээ

Avatar

Зочин 2020-09-06 203.91.115.54

удахгүй усархаг 60 жил эхэлнэ тэр үед туулын эргээр бхригдсан үнэтэй байшингууд яана даа гэнэ үү, Байгаль дэлхийгээ хайрлах юмсан.

Avatar

Зочин 2020-09-06 103.57.94.237

удахгүй усархаг 60 жил эхэлнэ тэр үед туулын эргээр бхригдсан үнэтэй байшингууд яана даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж