БНАСАУ зүүн эрэг дээрх үерээс болсон хохирлын хариуцлагыг нутгийн өндөр албан тушаалтнуудад хүлээлгэхээ мэдэгджээ.
Ажилчдын намын "Родон" сонинд далайн эргийн Вонсан хот үерээс болж хохирсон нь удирдах албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал, тушаал дутуу биелүүлж, бэлтгэл муу хийсний үр дагавар хэмээн шүүмжлэн бичжээ. Сонинд чухам хэдэн хүн нас барсан, хэдэн хүн гэмтсэн нь тодорхойгүй, зөвхөн “хэдэн арван хүн” хэмээн бичсэн байна.
Вонсан хотын удирдлагуудад дээрээс "Эрсдэл ихтэй байгууламжуудыг даруй тодорхойлж, хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх” тушаал өгсөн байжээ. Түүнчлэн хариуцлага алдсан гэх албан тушаалтнуудад шийтгэл оноох шийдвэрийг эрх баригч намын хурлаар шийдсэн байна.
Нарийн мэдээлэл хомс тул Уонсан хотын удирдлагууд үнэхээр хариуцлагагүй ажилласан уу? Эсвэл эрх баригч намын зүгээс тэднийг хилсээр гүтгэж байна уу гэдгийг тодорхой хэлэхэд бэрх юм.
Эх сурвалж: BBC