Дарь-Эхийн зам нээгдлээ  | News.MN

Дарь-Эхийн зам нээгдлээ 

Дарь-Эхийн зам нээгдлээ 

Дарь-Эхийн зам нээгдлээ 

Баянзүрх дүүргийн 27-р хороо, хоёрдугаар хороо, "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамыг шинэчлэх ажлыг долдугаар сарын 27-нд эхлүүлж, замыг хаасан. Иргэдийн дунд багагүй шүүмжлэлийг дагуулсан тус замыг өчигдрөөс /2020.09.05/ нээсэн гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Дарь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байна. Борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар авто замын эвдрэл үүсгэдэг. Тийм учраас уг зам долоон шүүрт худагтай байсныг 21 болгосон байна.

Зам засварын ажлыг наймдугаар сард гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүсчээ. Мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас замын ажил тодорхой хугацаагаар саатсан байна.

Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Дарь-Эхийн авто замын өнгө хучилтын ажил эхэллээ. Бид хучилтаа хийж дуусаад, замын тэмдэг, тэмдэглэгээгээ хийнэ. Наймдугаар сарын 27-нд замын хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч гурван өдөр дараалан бороо орсны улмаас чийг авсан. Чийгээ хатааж байж хучилтаа хийж байна. Өнөөдрийн хувьд 12 машинаар асфальт зөөвөрлөлт хийж, 60 орчим хүн ажиллаж байна. Хашлага дээр гурван бригад ажиллаж байна” гэсэн мэдээллийг Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд өгсөн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-06 202.179.25.204

MAN zam iddeg heweeree shiw dee.

Avatar

Зочин 2020-09-06 202.179.25.204

Neg muu joohon zam tawih gj yu n ch ih um boldog um. AN duugai l gilalzuuldag bsan sht.

Avatar

зочин 2020-09-06 139.5.219.64

Монголд зам засна гэдэг бол дараа жил хийх ажил,тендер 2-оо олж авна гэсэн үг.хугацаа,чанарыг хэн ч анхаарахгүй.

Avatar

Иргэн 2020-09-06 59.153.112.236

Дараа зуны бороо хүртэл тэсэх болтугай. Борооны улмаас зам эвдэрлээ гэх юм. Уг нь Монголд бороо хаяа бороо ордог гэдгийг мэдэж , тооцож зам барьдаг баймаар ….

Avatar

Anomuys 2020-09-06 96.231.112.120

Явган хүний замыг нь янзлаачээ. Юм хийвэл нэг мөсөн хийчихэж болдоггүй юмуу??? Гадаадуудаас ичмээр манай бүтээн байгууллалт дандаа дутуу дулимаг. Голын цагаан шугам явган зорчигч зам гарах зураас , гэрлэн дохио гээд дутуу байна шүү дээ!!!!

Avatar

Зочин 2020-09-06 107.77.173.40

АН-ынхан ажил хийгээд үлдэснийг нь хуурайлаад байх шиг байдаг….МАН-ынхан бол шууд л юу ч үлдээлгүй шуугаад байдаг юм уу хаашаа юм

Avatar

Зочин 2020-09-06 66.181.188.117

МАН & ХҮРЭЛСҮХ ЗАМ ЗАСВАРЫН БОЛОН ДЭД БҮТЦИЙН АЖИЛД ӨМДӨНДӨӨ БААЧИХ ЮМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж