УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар маргааш /2016.02.02/ Сүхбаатар /09:30-10:30/, Баянзүрх /11.00: 12:00цаг/, Хан-Уул /14.00:15.00 цаг/ дүүргүүдэд ажиллаж иргэдтэй уулзалт зохион байгуулах юм. Өргөдлийн байнгын хороо энэ удаагийн уулзалтаар хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдээс санал авч, дүүрэг бүрт өргөдөл хүлээн авах саналын хайрцаг хүлээлгэн өгөх аж.