ХҮН-ын Нийслэлийн намын хорооны гишүүд эсэргүүцэн ээлжит III хурлаа өнөөдөр /2020.09.05/ хийж, О.Бямбадэлгэрийг Нийслэлийн намын хорооны даргаараа томилжээ. Тодруулбал, ээлжит III хурлаар намын анхан шатнаас санал аваагүй, дэмжигдээгүй П.Наранбаярыг Нийслэлийн Намын хорооны даргаас чөлөөлж, О.Бямбадэлгэрийг томилсон байна. Гишүүд нь тус намын удирдлагыг анхан шатнаас санал авдаггүй, харьцдаггүй гэсэн гомдол мэдүүлж “Бие толгойгүй цаасан малгай болсон” хэмээн үүсгэн байгуулагчид шүүмжлэлтэй хандаж, ХҮН-ын нийслэлийн намын хорооны шинээр томилдогдсон удирдлага 2020 оны орон нутгийн сонгуульд оролцох, нэр дэвшигч нараа тодруулах, дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах юм байна.
Хөдөлмөрийн Үндэсний Нам анхан шат 172 үүртэй юм байна. Тус үүрийн гишүүдээс гарсан санал хүсэлт дээд удирдлагаараа дамжин төрийн бодлогод нөлөөлөх дүрэм журамтай. ХҮН-ын удирдлага гэх Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга гэдэг гурван нөхөр Сүхбаатарын талбай дээр зогсч байгаад П.Наранбаярыг Нийслэлийн намын хорооны даргаар томилсон гэлээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ