ОХУ нь наймдугаар сарын 11-ний өдөр коронавирусээс сэргийлэх дэлхийн анхны вакциныг бүртгэснээ зарласан бөгөөд Н.Гамалеян нэрэмжит төвийн мэргэжилтнүүдийн боловсруулсан уг вакциныг “Sputnik V” хэмээн нэрлэсэн билээ.
Тэгвэл тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нарт Оросод бүртгэсэн дэлхийн анхны коронавирусийн вакциныг танилцуулах хийх үеэр тэрбээр эх орондоо бүтээсэн вакциныг хийлгэсэн гэдгээ хэлсэн байна. Мөн тэрбээр хамгийн түрүүнд цэргийн эмч нар болон цэргийн анги салбарын захирагч нарыг вакцинд хамруулна гэдгийг зарласан байна.
ОХУ нь коронавирусийн эсрэг вакциныг олон нийтэд арваннэгдүгээр сараас хийж эхлэхээр төлөвлөж байгаа ба ингэхдээ халдвар авах эрсдэл хамгийн өндөр нөхцөлд ажилладаг эмч, багш зэрэг мэргэжлийн хүмүүст эхэлж хийх бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр буюу өөрсдийнх нь хүсэлтээр хийх юм байна. Цэрэг армийнханд ч мөн сайн дурын үндсэн дээр вакциныг хийнэ гэв.
Одоогийн байдлаар “Sputnik V” вакцины гуравдугаар шатны туршилтанд 40 мянган сайн дурын хүн хамрагдах ёстойгоос 2500 орчим хүн вакциныг хийлгээд байгаа гэнэ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ