Хүүхдийн ордон Даваа гаригт элсэлтээ авч эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийн ордон Даваа гаригт элсэлтээ авч эхэлнэ

Хүүхдийн ордон Даваа гаригт элсэлтээ авч эхэлнэ

Монголын хүүхдийн ордон 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтээ ирэх Даваа гараг буюу есдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд өөрийн төв байранд авна.

Энэ хичээлийн жилд нийтдээ урлаг, уран бүтээл болон гадаад хэлний гэхчлэн 24 төрлийн дугуйланд бүртгэл хийх бөгөөд нийт 38 анги хичээллэнэ.

Дугуйлангуудад ерөнхий боловсролын сургуулийн 3-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой. Бүртгүүлэхдээ хүүхэд өөрийн биеэр очих шаардлагагүй. Зөвхөн эцэг эх нь хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбар болон нэг хувь цээж зургийг авч очин бүртгүүлнэ. Харин бүжиг, дуулаач, драм болон хөгжмийн дугуйланд орох хүүхдүүд бүртгэл дууссаны дараа хөдөлгөөний эвсэл, уян хатан байдал, сонсголын шалгалт зэргийг өгч, тэнцсэн тохиолдолд дугуйландаа орох юм.

Гадаад хэл, бүжиг гэх мэт групп дугуйлангууд нэг ангид 20 хүүхэдтэй байх ба долоо хоногт хоёр удаа 1 цаг 30 минутын хугацаатай хичээллэнэ. Харин хөгжим зэрэг ганцаарчилсан ангиуд долоо хоногт хоёр удаа 45 минутаар орно.

ХИЧЭЭЛҮҮД:

  • 08:30 -10:00 цаг,
  • 10:10-11:40 цаг
  • 14:30-15:55 цаг,
  • 16:05-17:30 цаг гэсэн дөрвөн ээлжтэй.

Монголын хүүхдийн ордон нь 2015 оноос эхлэн нийслэлийн долоон дүүрэгт 19 байршилд долоон төрлийн 30 салбар дугуйлан хичээллүүлж эхэлсэн. Салбар дугуйлангууд нь алслагдсан хороодод буй сургууль дээр болон хорооны иргэний танхимын байранд хичээлээ ордог учир энэ жил үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хичээллэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж