Сонгууль ойртоод нийслэлийн дарга нар чих зөөлөнтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.05-нд нийтлэгдсэн

Сонгууль ойртоод нийслэлийн дарга нар чих зөөлөнтэй болжээ

Дарь-Эх зам

Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ цагт нийслэлийн дарга нарын ихэд чих зөөлөнтэй болжээ. Дарь-Эхийн зам ундааны бөглөө шиг нимгэн болжээ гэсэн шүүмжлэл сүүлийн хоёр өдөр сошиалаар өрнөв. Зам ингэж нимгэн тавих нь богино настай, хурдан эвдрэл гэмтэлтэй болдог, дарга нар нь мөнгө идсээр байгаад нимгэрсэн гэх мэтчилэн шүүмжилж, эхэлсэн.

Харин нийслэлийн Авто замын газрын шүүмжлэлээс "айгаад" маш хурдан газар дээр нь очиж ажиллаад замаа шалгав. Ингэхэд Дарь-Эхийн зам стандартын дагуу шаардлага хангасан зузаантай байгааг шалгаж, харуулав. Бүр баахан хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд лайв хийж, өрөмдөж үзүүлсэн юм шүү. Мэдээж бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа учраас үнэн зөв мэдээллийг хүргэх нь зүйн хэрэг ч хотоор дүүрэн засах шаардлагатай, нэгхэн жил, нэг удаагийн борооны аяг даахгүй олон зам байдаг гэдгийг сануулах нь илүүц биз ээ.

Иргэд ч нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, зам засвар зэрэг ажилд тавих хяналтаа сайжруулаад, шүүмжлээд байх, дарга нар нь ч сонгууль ойртсон гэлтгүй дандаа ингэж шалгаж, хянаад байвал бид хөгжил рүү алхам алхамаар урагшилсаар байх болов уу.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж