Эхнэртэйгээ маргалдаад, гэрээ шатаажээ

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Эхнэртэйгээ маргалдаад, гэрээ шатаажээ

Иргэдийн санаатай болон санамсаргүй байдлаас болж гал түймрийн хэрэг буурахгүй байна. Тухайлбал, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо “ГССҮТ-д Баянхошууны … тоотоос түлэгдсэн хүн  түргэн тусламж /103/-аар хүргэгдэн ирж хэвтлээ” гэх мэдээллийг ирсэн байна.

Тус мэдээллийн шалгахад Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд суух 39 эрэгтэй С нь гар хийцийн нам даралтын зуух галлаж байх үед зуух нь дэлбэрч түлэгдэж гэмтсэн хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж шалгаж байна. Мөн налайх дүүргийн дөрөвдүгээр хороо ”Бүс нуурын … тоотод гэрээ шатаагаад байна” гэсэн мэдээлэл ирсэнбайна.

Мэдээллийг шалгахад тус тоотод суух 29 настай эрэгтэй  А нь эхнэр 31 настай эмэгтэй Е-тэй маргалдалдсны улмаас гэрээ шатаасан байжээ. Тус хэргийг Налайх дүүргийн цагдаагийнхан шалгаж байна.

Ж.ӨӨДЛӨН

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж