Сэрүүцэх гэж онгоцны далавчин дээр гараад нисэх эрхээ хасуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.05-нд нийтлэгдсэн

Сэрүүцэх гэж онгоцны далавчин дээр гараад нисэх эрхээ хасуулжээ

Сэрүүцэх гэж онгоцны далавчин дээр гараад нисэх эрхээ хасуулжээ

Украины нийслэл Киев хотын Борисполь олон улсын нисэх буудалд нэгэн хөгтэй хэрэг болсныг хэвлэлүүд онцолжээ. “Ukraine International Airlines” (UIA) компанийн онгоцоор Туркийн Анталья хотоос ирсэн зорчигчдын нэг гэнэт  өөрийн зорчиж ирсэн “Boeing 737” нисэх онгоцны ослын хаалгыг дэлгэж, далавчин дээр нь гарч суусан байна.

Нөхөр, хүүхдүүдтэйгээ аялж явсан энэ эмэгтэй өөрийн энэ үйлдлээ онгоцны дотор хэтэрхий халуун байсан тул сэрүүцэхээр гарсан хэмээн тайлбарлажээ. Харин  “Ukraine International Airlines” компанийн зүгээс тухайн эмэгтэйг дахин тус компанийн онгоцоор нисэх эрхийг нь хасах шийдвэр гаргасан байна.

Нисэх буудлын ажилчид эмэгтэйг шалгахад ямар нэг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй, цоо эрүүл байсан аж.

Эх сурвалж:  CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж