5,800 үхэр ачиж яваад осолдсон хөлгөөс хоёр дахь хүн амьд гарлаа

Хуучирсан мэдээ: 2020.09.05-нд нийтлэгдсэн

5,800 үхэр ачиж яваад осолдсон хөлгөөс хоёр дахь хүн амьд гарлаа

5,800 үхэр ачиж яваад осолдсон хөлгөөс хоёр дахь хүн амьд гарлаа

Солонгосын хойгийг дайран өнгөрсөн Майсак хар салхины улмаас Шинэ Зеландаас Хятад руу 5,800 үхэр тээвэрлэж явсан 43 хүнтэй “Gulf Livestock 1” лхагва гаригт /2020.09.02/ Японы эргийн ойролцоо осолдож, живсэн билээ.

Японы эргийн хамгаалалтын албаныхан хөлгийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжүүлж байгаа ба хөлөг живсний маргааш хөлгийн багийн нэг гишүүн далайд хөвж явахад нь аварсан бол хоёр дахь хүнийг мөн л хөвж явахад нь олсон ч амьсгал хураасан юм. Тэгвэл өчигдөр /2020.09.04/ хөлгийн багийн гурав дахь гишүүн болох Филиппиний иргэн Жэй Нэл Росалс гэх хүнийг олжээ. Тэрбээр аврах хантаазтай далайн мандал дээр хөвж байсан гэнэ.

“Gulf Livestock 1” хөлөг нь 11,947 тонн жинтэй, 130 метр урт бөгөөд хөлөг дээр нийт 43 хүн явсны 39 нь Филиппиний иргэд, хоёр нь Шинэ Зеланд, хоёр нь Австралийн иргэд байжээ. Уг хөлөг нь Панамын далбаан дор үйл ажиллагаа явуулдаг, Арабын Нэгдсэн Эмират Улсын “Gulf Navigation Holdings PJSC” компанийн өмч бөгөөд Шинэ Зеландаас наймдугаар сарын 14-нд Хятадыг зорин хөдөлсөн байна.

Эх сурвалж: Metro.co.uk

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж