Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний долоон сард гарсан гэмт хэргийн тоон үзүүлэлтийг танилцуулав. Улсын хэмжээнд долоон сарын хугацаанд 15.9 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 22.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Мөн 16 ба түүнээс дээш насны 10 мянган хүн амд ногдох гэмт хэргийн тоо 2020 эхний долоон сард 75 болж, өмнөх оны мөн үеэс 21.1 хувиар буурчээ.
Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад:
- Хулгайлах гэмт хэрэг 25.8 хувь,
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14 хувь,
- Залилах гэмт хэрэг 14.9 хувь,
- Дээрэмдэх гэмт хэрэг 51.3 хувь,
- Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 51.3 хувь,
- Мал хулгайлах гэмт хэрэг 20.2 хувь,
- Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 37.4 хувь,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын гэмт хэрэг 32.1 хувь,
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 68.6 хувиар буурсан нь тус, тус нөлөөлжээ.
Согтуугаар үйлдэх гэмт хэрэг энэ оны эхний долоон сарын байдлаар 2551 болж өмнөх оны мөн үеэс 22.2 хувиар, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 1940 болж өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өссөн байна.Харин бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 966 болж 7.5 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн хэрэг 667 болж, 0.4 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 333 болж, 35.5 хувиар буурчээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ